УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өөрчилөн шинэчилсэн. Тодруулбал, өнгөрсөн 2017 оны долдугаар сард УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулснаар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
Б.БАТ