Нара зөгийчдөд зөвлөдөг болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Нара зөгийчдөд зөвлөдөг болжээ

Нара зөгийчдөд зөвлөдөг болжээ

Дуучин М.Нарантуяа “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажилладаг байна. Урлаг, улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин бүсгүй маань зөгийчдийн нийгэмлэгт зөвлөж байгаа нь олны сонирхлыг их л татаж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийж, зөгийн аж ахуйг төрийн зүгээс бодлогоор дэмжиж өгөхийг хүссэн юм.

Сануулахад, “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалт гуравдугаар сарын 3, 4-нд Хан-Уул дүүргийн ажилчдын гудамж, “Star Window” ХХК-ийн байранд 09:00-18:00 цагийн хооронд болж байна. Энэхүү уулзалтыг “Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэрэглэгчид энэ уулзалтад ирснээр зөгийн балтай холбоотой танин мэдэхүйн заавар зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой аж. Монгол Улс 1959 оноос олон давхраат зөгийн аж ахуйг эрхлэх болжээ. Одоогоор Увс, Ховд, Архангай зэрэг аймгийн 50 орчим цэгт 16 мянган бүлэг зөгийг үржүүлж, 250-300 мянган тонн орчим зөгийн балыг бэлтгэж байна. Иргэд зөгийн балны мэдлэг дутмагаас болж зөгийн бал гэсэн нэртэй болгоныг авч хэрэглэж байгааг Монголын зөгийчдийн нийгэмлэгийнхэн шүүмжилж байв.

Т.НОМИН 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж