АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны тарифын асуудлаар хэлсэн үгэндээ Европын холбооноос импортоор орж ирж буй автомашинд татвар ноогдуулна хэмээн мэдэгджээ. Тэрбээр АНУ-д ашиггүй, бусад оронд давуу талтай “тэнэг” худалдааны гэрээнүүдийг шүүмжилсэн байна.
Өмнө нь пүрэв гаригт Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортод татвар ноогдуулахаа мэдэгджээ. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын валютын сангийн шүүмжлэлтэй тулсан аж. АНУ нь гангийн импортод 10 хувь, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ноогдуулах санал гаргажээ. Үүний хариуд Европын холбооноос АНУ-аас авах импортын бараанд 25 хувь буюу ойролцоогоор 3.5 тэрбум ам.долларын татвар тавихаа мэдэгдсэн байна. Европын холбоо нь Levi’s жийнс, Harley-Davidson мотоцикл, Bourbon виски зэрэг АНУ-ын алдартай брэндүүдэд илүү татвар тавихаа мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА