Өнөөдөр бүргэдийн баяр болно | News.MN

Өнөөдөр бүргэдийн баяр болно

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Өнөөдөр бүргэдийн баяр болно

Өнөөдөр бүргэдийн баяр болно

“Хаврын бүргэдийн баяр” өнөөдөр /2018.03.04/ 11-17 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэж байна. Энэхүү баярыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотод “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ 11 дэхь удаагаа болох гэж байна. Энэ жил анх удаагаа бүргэдчидээ онгоцоор авч ирэх аж. Одоогоор Монголд 400 гаруй бүргэдчин байдаг. Сануулахад бүргэдээс ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулдаг байна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг аж.

Т.НОМИН 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж