Камачо Хятадын шигшээг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Камачо Хятадын шигшээг дасгалжуулна

Бразилид болох 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шилдэг 32 багийн нэгт багтахын төлөө Хятадын шигшээ баг дасгалжуулагчаа сольжээ. Өмнөд хөршийн багийг удирдах шинэ эрхэм нь Испанийн шигшээгийн дасгалжуулагч асан Хосе Антонио Камачо аж. Тэрбээр Хятадын хөлбөмбөгийн холбоотой гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Өмнөх дасгалжуулагч болох Гао Хунбо хоёр жилийн хугацаанд шигшээ багтаа зүтгэсний эцэст ажлаа хүлээлгэн өгч буй нь энэ. Хятадын хөлбөмбөгийн холбооны зүгээс шигшээ багийн дасгалжуулагчийн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч урьд өмнө байгаагүй өндөр үнэтэй гэрээ болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Өдгөө 56 настай Камачо Хятадын шигшээ багийн хамт анхны тоглолтоо есдүгээр сарын 2-нд хийнэ. Тэр үед Хятадын шигшээ ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Азийн бүсийн А хэсэгт сугалаа таарсан Сингапурын багтай тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж