Засгийн газраас ”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг ч мөн баталсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх юм байна.Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд эхний шатыг 2018-2019, хоёрдугаар шатыг 2019-2020 онд хэрэгжүүлэх юм.
Б.БАТ
Зочин 2018-03-04 66.181.160.46
Манай улсад батлаад хэрэгжүүлээгүй мөн ч олон хөтөлбөр бий дээ. Сайхан юм хийх гэж байгаа гэж ард түмнээ хуурхад хэрэг болдог юм байх даа. Ядаж ганцыг ч болов хэрэгжүүлээсэй дээ.
Зочин 2018-03-04 66.181.185.56
Baahan hudlaa hutulbur gargad, hiisen yum alga. Esvel mungiig uursduu avaad bankind hiij mungu oldog. Ulsiin ner barij dandaa huvidaa ashigladag. Hugiin uls