Агаарын болон хүрээлэн буй орчны бохирдол, тоосжилт, биеийн дархлаа зэргээс үүдэн монголчуудын дунд харшилтай хүмүүс улам олширсоор байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүд, залуучууд харшлаар өвчлөх явдал нэмэгдэж байгаа аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллага, салбар яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, зарим нэг арга хэмжээ авахаар шийдсэн байна. Тодруулбал, Арьс өнгө судлалын үндэсний төв харшилтай хүмүүсийг вакцинд хамруулахаар бүртгэж байна. Хэрэвзээ ямар нэгэн харшилтай бол тус төвд эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очиж бүртгүүлэх юм байна.. Бүртгэлд хамрагдсан иргэдэд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор сорил тавьж үнэхээр харшилтэй эсэхийг нь тодорхойлох юм байна. Сорилоор харшилтай болох нь тогтоогдсон иргэдэд харшлын эсрэг вакцин хийх гэнэ. Шарилжны тоос долдугаар сарын 15-наас дэгдэж эхэлдэг бөгөөд түүнээс хоёр сарын өмнө вакцин хийлгэх ёстой аж.
Б.БАТ
Холбоотой мэдээ