Түүхий нүүрсийг түлүүлэхгүй байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрсийг түлүүлэхгүй байж чадах уу?

Түүхий нүүрсийг түлүүлэхгүй байж чадах уу?

Нэг ийм үлгэр байдаг. Эртээ урьдын цагт нэг бор шувуу байжээ. Өдөржин наранд биеэ ээн хэвтэх бор шувуу бороо орохоор л нэг сайхан байшинтай болохыг хүсдэг. Харин бороо зогсч, нар гарахаар байшинтай болохоо мартаад өдөржингөө унтдаг, бороо орохоор маргааш нар гарвал байшингаа барина гэж мөрөөддөг бор шувууны тухай үлгэрийг хүүхдүүд сайн мэднэ.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, хөхөөн дуу ойртож байна. Нийслэлчүүд өвөлжингөө ярьсан утаагаа мартаад мартлаад, наадамлаад явчихдаг гэмтэй. Үнэндээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатарын агаарын бохирдол үе, үеийн Засгийн газрын толгойны өвчин болсон. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний шалтгаанаар олон хүн эрүүл мэнд, амь насаа алдаж байгааг эмч нар ярьдаг. Нэг тоо дурдахад агаарын бохирдлоос болсон хатгаа, ханиадаас болж жилдээ 0-5 насны 400 гаруй хүүхэд амиа алдаж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ. Мөн тус байгууллагаас Улаанбаатарын таван нас хүртэлх хүүхдүүдийн 11-14 хувь нь багтраа өвчтэй, үүний 44 хувь нь орчны бохирдлоос үүдсэн гэх тоо баримт гаргажээ.

Саяхан Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хорих шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон.

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг 2018 оны долдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хариуцаж ажиллах юм байна.

 Түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэрийг халсан нь зөв ч ингэлээ гээд гэр хорооллын иргэд нүүрс хулгайгаар түлэхгүй байж чадах уу. Хууль нарийсах тусам хулгай нэмэгддэг гэгчээр, нүүрс түлэхгүй айлууд нөгөө л хуучин дугуй, хог шатаах нь нэмэгдэх вий гэсэн  болгоомжлол ч байгаа. Нөгөө талдаа сайжруулсан түлш нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадах уу, нүүрсний хэмжээний илчлэгтэй байж  чадах уу гэсэн асуулт ч зүй ёсоор тавигдах байх. Хэрэвзээ энэ ажлыг үр дүнтэй болгоё гэвэл сайжруулсан түлшний илчлэгийг сайжруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг нь хямдруулахад анхаарахгүй бол гэр хорооллынхон нүүрсээ түлсээр л байна.

Тэгэхээр тавдугаар сарын 1-нээс нийслэлчүүд түүхий нүүрс түлэхийг хориглосон гэвэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд нүүрс түлсэн, тээвэрлэсэн, зарсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн дүрэм журам байна уу, ингэхэд. Гоё амлах, шийдвэр гаргах амархан байж болох ч хамгийн гол нь хэрэгжүүлэх чухал.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж