Олон арван жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт учруулсан, хүчиндсэн хэрэгт холбогдоод буй продюсер Харви Уэйстэйн “Оскар”-ын наадам болохоос хэдхэн хоногийн өмнө Холливуудад “Кино пробын шүүгч” нэртэй баримлын төрхөөр эргэн иржээ.
Холливуудын хамгийн алдартай, амжилттай явсан продюсер Харви Уэйнстэйний гартаа “Оскар”-ын шагнал барьсан баримлыг Лос Анжелес хотын барималч бүтээсэн гэнэ.
Харви Уэйнстэйний эсрэг маш олон бүсгүй тэр дундаа Холливуудын алдартай жүжигчид, уран бүтээлчид гомдол гаргасан. Гэвч Харви энэ бүхнийг үгүйсгэж, нэг ч хэргийг хүлээхгүй байгаа ажээ.
“Plastic Jesus” хэмээх нэрээ нууцалсан уран бүтээлч Харви Уэйнстэйний баримлыг Холливуудын алдрын гудамжинд Элвис Преслигийн одны хажууд байрлуулсан байна.
Энэхүү баримлыг хандив цуглуулан, хоёр сар гаруй хугацаанд урласан гэнэ.
Харви Уэйнстэйний эзэмшиж байсан “The Weinstein” компанийг Мария Контерас гэгч 500 сая ам.доллараар худалдан авч, удирдах зөвлөлийн гишүүдийг дан эмэгтэйчүүдээр сольсон байна.
АНУ-ын кино академийн 90 дэх удаагийн шагнал гардуулах “Оскар”-ын наадам Долби кино театрт маргааш /2018.03.04/ болох юм.
Эх сурвалж: BBC