Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр буюу Хөтөл дэх Цагдан Хорих байрнаас өнгөрсөн шөнө /2018.03.03/ 02.30 цагт Б.Отгончулуун, Э.Отгонбаатар гэх хоёр сэжигтэн оргосон байна.
Э.Отгонбаатар нь хүчингийн гэмт хэрэгт сэжиглэгдээд байсан бол Б.Отгончулуун нь санаатайгаар хүний амь насыг хохироохыг завдсан хэргээр сэжиглэгдэн, шалгагдаж байсан ажээ.
Тэднийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үндсэн дээр илрүүлсэн байна.
А.АНИР