Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн эрүүгийн хууль тогтоомж буюу Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийх зорилго бүхий хэлэлцүүлгийг УИХ -ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар УИХ -ын хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөл болон холбогдох бусад байгууллагыг оролцуулан амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгээр Хууль зүйн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг дүгнэж, тус хуулийг хэрэгжүүлж буй алба хаагч нарын санаа бодлыг нь сонсох, цаашид хийх ажлууд, чанарын шинэчлэл, судалгаанд суурилах зорилт дэвшүүлэн, зөвлөгөөнд оролцогчдоос гарсан үнэтэй санаа, саналыг дэмжих, зөвлөмж боловсруулан гаргах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж