Хамгийн сайхан кофег хаанаас олж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

Хамгийн сайхан кофег хаанаас олж болох вэ?

Хамгийн сайхан кофег хаанаас олж болох вэ?

Кофены үрийг анх XV зуунд арабууд тарьж ургуулсан бол 1843 онд дэлхийн анхны эспрессо машиныг франц хүн зохион бүтээсэн юм. Тэр цагаас хойш хүмүүс кофенд улам дурлаж, тарьж ургуулах болсон юм. Орчин үед аяга сайхан кофег найруулж уух маш олон арга бий болсон. Гэвч хамгийн сайхан кофе хаана байдгийг хүмүүс тэр мэддэггүй гэнэ.

Хамгийн сайхан кофег олж ууж болох газрууд

1. Лондон

Осси болон киви хүмүүс (Австрали болон Шинэ Зеландын иргэдийг албан бусаар ингэж нэрлэдэг бөгөөд тэд ч ингэж дуудуулах дуртай байдаг гэнэ лээ) арваад жилийн өмнө Лондоны анхны эспрессо шопыг (Flat White, Kaffeine гэх мэт) олж нээснээс хойш тийш байнга очдог болсон ажээ.  ‘Лондоны кофе шопууд эртний тогтсон уламжлалтай хэдий ч сүүлийн хэдэн жилд маш их өөрчлөгдөж, тун сайжирсан.  Хоттой танилцахын өмнө кофег нь уухад буруудахгүй” хэмээн “London’s Caravan”-ы ахлах бариста (кофе найруулагч) Эстелле Брайт хэлж байна.

Лондоны хамгийн алдартай кофе бол капучинно юм.

2. Мельбурн

Мельбурн хот кофены эртний соёлтой. Кофе нь тэндхийн эгэл жирийн амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг юм. Мельбурн хот жил бүр кофены экспо зохион байгуулдаг. Хотод муухай амттай кофе зардаг нэг ч газар байхгүй. Хотын хамгийн алдартай кофе бол “пиколло латте”. Сүүг хэмжээг нь тааруулж хийвэл тун сайхан амттай болдог.

3. Рейкьявик

Скандинавын орнуудын иргэд кофены хэрэглээгээр Нидерландын дараа бичигддэг. Финчүүд хамгийн их кофе уудаг хүмүүс бол исландчууд кофе уухгүй бол тогтож сууж ч чадахгүй.

Одоо хүртэл Рейкьявик хотын иргэд кофег муухан хоолноос ч илүүд тооцдог. Хотын кофе шопууд кофены хажуугаар амтат бялуугаар үйлчилдэг ёстой. Кофе л сайхан амттай бол бялуу сайхан амттай байсан гэсэн үг.  Энэ хотод зочилсон гадны хүмүүс кофе шопоор орохгүй өнгөрнө гэж байхгүй. Заавал орно. Хотын хамгийн алдартай кофе нь “латте”бас “капучинно”.  Хүмүүс гэртээ кофе уух нь ердийн зүйл боловч исландчууд кофе шопт эспрессо уунгаа бусадтайгаа хөөрөлдөж, хөгжилдөх дуртай байдаг гэнэ.

4. Ром

Кофе бол Ром хотын соёлын нэг салшгүй хэсэг юм.  Энэ хотод кофе уудаггүй хүнийг хайж олох ч хэцүү. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Гэхдээ Италиас олигтой кофетой газар олох амаргүй. Италичууд орчин үеийн бариста техникээс суралцахыг хүсдэггүй гэлцэх нь бий. Гэхдээ Италийн хамгийн шилдэг бариста нар хамгийн сайн чанарын кофе Ром хотод л бий гэлцдэг. Тэд үргэлж эспрессог номер нэг кофе гэдэг. Хэрэв та Ромд очих бол ямар ч байсан захиалаад үзээрэй.

5. Сингапур

Сингапурт кофены амтнаас гадна  харагдах байдалд онцгой анхаарна.  Кофе бол Сингапурыг жуулчдад таниулах соёлын нэг салшгүй хэсэг болж ирсэн юм.  Хотын оршин суугчид “latte” кофенд дурласнаас хойш кофе шопууд кофе артаар хоорондоо өрсөлдөх болсон байна. Сингапурын хамгийн сайхан амттай кофе бол “латте”, “моча” бас “капучинно”.

6. Сиэтлл

АНУ-ын хотууд хэрэв кофены амтаар өрсөлдвөл Сиэтлл хот гарцаагүй түрүүлнэ. Учир нь дэлхийн алдартай кофе шопын сүлжээ “Starbucks” энэ хотоос үүсэлтэй бөгөөд хотын кофены соёлын өчүүхэн хэсэг нь ажээ. Кофенд дурласан эндхийн хүмүүс нэг нэгэнтэйгээ өрсөлдөн, энэхүү соёлыг улам баяжуулан түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байдаг.

Сиэттл хотын хамгийн сайхан кофег эспрессо, капуччино, бас ямар ч хольцгүй жирийн кофе ажээ.

7. Вена

Кофе бол Вена хотын соёлын үнэтэй хэсэг болохыг 2011 оны НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага нотолж, хотын кофе хауснуудыг Дэлхийн биет бус соёлын өвд бүртгэсэн юм.

Вена хотод 2012 онд Дэлхийн баристагийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаас хойш орчин үеийн хэв маяг бүхий кофе шопууд олноор нээгдэж, эспрессо кофены чанар улам сайжирж байгаа ажээ.  Вена хотод зочилсон хүн орчин үеийн кофе шопт эспрессо юмуу капуччино захиалах эсвэл уламжлалт кофе хауст капуччинотой адил амттай боловч кремээр бүрсэн кофе шимэн хоттой танилцах боломжтой гэнэ.

8. Веллингтон

Шинэ Зеландын Веллингтоны үндэсний ундаа нь жирийн эспрессо болсон гэхэд буруудахгүй. Хотын кофе шопууд ямар кофе сайхан амттай, сайн чанартайг мэддэг бөгөөд ямар ч газар орсон дээд зэргээр үйлчилдэг байна. Веллингтон хэдийгээр жижигхэн хот боловч кофены хорхойтнууд болон мэргэжилтнүүд тийш очих дуртай байдаг нь хотод кофены соёл улам дэлгэрч, амт чанар нь сайжрахад нөлөөлж байгаа ажээ. Хотын иргэд жирийн эспрессо кофенд хамгийн их дуртай. Зочид ч бас эспрессог захиалдаг уламжлал тогтжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж