Автобусын техникийн бүрэн бус байдал замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

Автобусын техникийн бүрэн бус байдал замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж байна

Автобусын техникийн бүрэн бус байдал замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж байна

Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлсээс шалтгаалж байгааг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгож байгаа аж. 

Тухайлбал, сүүлийн тав хоногт л гэхэд замын хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том оврын автобус нь хөлдсөн, тормоз нь зуурсан, хий хураахгүй болсон зэргээс шалтгаалж эвдэрч замын зорчих хэсэгт зогссон байсныг Замын цагдаагийн албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн шилжүүлэн ажиллалаа.

Мөн гуравдугаар сарын 1-нд  үйлчилгээнд явж байсан том оврын 6 автобус эвдэрч 1-2 цаг зам дээр зогссоноос тухайн зам дээр болон ойр орчмын автозамуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Эх сурвалж: Замын цагдаагийн алба 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж