Манай улсын өвлийн ууган спортын нэг нь тэшүүрийн төрөл билээ. Монголын тэшүүрийн холбоо нь 1959 онд байгуулагдаж, 1960 онд Олон улсын тэшүүрийн холбоонд, 1961 онд Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр тус тус элссэнээр олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцдог болсон. Мөн Азийн Тэшүүрийн Холбоонд 1991 онд элссэн бөгөөд Азийн Тэшүүрийн Холбооны Дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэнэ-Өлзий (2010-2014), Азийн Тэшүүрийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Болормаа (2017-оноос хойш) ажиллаж байна.
Манай улсаас Өвлийн цагаан олимпод 1964 оноос хойш 8 удаа нийт 17 тамирчин оролцсон билээ. Мөн Залуучуудын Өвлийн Анхдугаар олимп (2012 он, Австри, Инсбург)-д тамирчин Спортын мастер А.Энх-Ариун 500 м, 3000 м зай, Бөөн гараатай уралдаанд амжилттай оролцож 14-16 дугаар байр тус тус эзэлж байсан. Залуучуудын Өвлийн II олимпод тамирчин ОУХМ Б.Сумъяа амжилттай оролцож, Эв нэгдлийн холимог багийн уралдаанд Солонгос, Хятад, Италийн тамирчидтай хамт багаараа 1 дүгээр байр эзэлж, эх орондоо Билэгдлийн алтан медаль авчирсан. Ганцаарчилсан зайн уралдаанд 500 м-т 26 тамирчнаас 23, 21-р байр, 1500м-т 26 тамирчнаас 24-р байр тус тус эзэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй, хувиасаа найман сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
ОУХМ Б.Сумъяа нь “Пёнчан-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой. “Пёнчан-2018” Өвлийн олимпийн эрх авсан нийт тамирчдын жагсаалтыг Олон Улсын тэшүүрийн холбооны цахим хуудас руу нэвтэрч үзнэ үү.
Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна.
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.БОЛОРМАА
mn 2018-03-03 122.201.31.193
avarga shig bish yumaa gehed baga ch gesen hunii uner gargaldaa hun guai
mn 2018-03-03 122.201.31.193
uursdiiguu umuuruh bus alivaa ziuld dugnelt hiij ajillah ni chuhal. tegeed bas uuriiguu zarlaad ch baihdaa yahav dee huurhii bolormaa gedeg hun guai
х** 2018-03-03 122.201.31.110
битгий солиор, монголд өвлийн спорт бүрэн хөгжих боломжтой , удирлага зохион байгуулалт алга, аймгуудад ядаж л хоккейн талбай алга юу ч хийхгүй холбоогоор яадаг юм БОЛОРМАА тэргүүн гэнүү ядаж алцайж үзсэн үү тэр тэргүүн чинь
Зочин 2018-03-03 124.38.134.200
1970-aad onii yed MOngoliin teshyyr tiim muu bish baisan. Olymp delhiin avrga-iin temtseenyyded Asia -iin ornuuddaa deegyyr ordog baisaniig sonsoj bailaa. Men eveliin sport-iin temtseenyyded aimag hotiin eseh zaluuchuud garch irj baisan. Tyynees hoish ediig hyrtel teshyyriinholboo yneheer muu ajillaj irsenni ynen.
Zochin 2018-03-03 64.119.18.216
Teshuur manaid ih olon jil hugjsun sport, odoo hurtel olympiin erhgui baigaa ni yaltchgui holboonii muugiinh, uursdiiguu umuurch suuhaar ajlaa hii, chadahgui bol holboogoo tatan buulgaad tar
Wow 2018-03-03 103.10.22.15
Тэшүүрийн холбоо гэж байдгийг анх удаа сонслоо. Хөгждөггүй, юу ч хийддэггүй байгууллага байна даа
ИРГЭН 2018-03-03 202.179.8.210
Олимпын эрх авсан ч бай, аваагүй ч бай, эсвэл холбоо сайн ажилласан ч бай, ажиллаагүй ч бай…сошиалаар тэгж худал мэдээлэл тараахаа болих хэрэгтэй шдэ энэ хүмүүс.
Bolormaad 2018-03-03 64.119.18.146
holboondoo dugnelt hiigeech olymp bish gehed aziin avragadaa gaigui oroltsoj boldoggui um uu
Зочин 2018-03-03 37.171.217.240
Олон жил ажилласан мөртлөө ямар ч эрх авч чадаагүй ажлаа муу л хийсэн мөртлөө өөрсдийгөө өмөөрч мэдэгдэл гаргаад чаддаг хүнд нь одоо ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ хамгийн муу холбоо байна
зочин 2018-03-03 66.181.184.137
Өдий олон жил ажиллачихаад ганц тамирчин олимпод оролцуулж чадахгүй яаасан холбоо вэ.
Зочин 2018-03-03 66.181.187.240
ХОЛБОО НЭРТЭЙ ШИМЭГЧ ХУВАЛЗНУУД
z 2018-03-03 202.9.41.28
harin holboo olimpiin erh avah estoi temtseen uraldaand yavuulagui yum bishuu, odo yunda bie e umuuruud medegdel ene ter gargaad surjigneed bgan, tanai holboo er n yamar ajil hiisniig n medehgui bn, deerees n buun taltsal, huvaagdsan erguunuud
zochin 2018-03-03 66.181.181.147
oddiin uvchin tyssan patsaanyydiig emchleh hetsuu dee.
Зочин 2018-03-03 49.0.149.66
huurhii hulduu mongolchuud neted tsuurch teruugeer ni bugd ajio hiine ain hen yu bichiv geed udurjin net uhaad hariu medegdel hiine bas turiin ajil ni hurtel ingej yavaad baihaar yaj hugjih ve de bugdiig haah heregtei mongolchuudad tohirohgui uiclhilgee
Zochin 2018-03-03
ene Sumiya ohin anh bicheed bsn shig tiim ch mundag amjilt gargaagui l yum bna, bagaaraa 1-r bairand orson yum bna, gantsaarchilsan temtseend harin ch muu gulgasan yum bish uu, tsaashid harin yaaj temtseenuuded amjillttai oroltsoh talaar sain bodoh heregtei yum, tegsnees 26-s 24-d orohyn toloo temtseend ulsyn zardlaar yavah shaardlaga alga
Hero 2018-03-03 150.129.143.135
Тэгээд Канадад тэмцээнд явсан юм уу. Явсан бол зардлаа хаанаас гаргасан юм вэ