АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэр гаргажээ. Ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх энэ шийдвэрийн дагуу АНУ импортын гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулах гэнэ.
АНУ экспортолдог гангийн бүтээгдэхүүнээс дөрөв дахин их хэмжээний ган импортолдог энэ төрлийн бүтээгдэхүүнээс 100 хувь хараат улс юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ шударга бус худалдаанаас болж хохирч байна” хэмээн твиттер цахим хуудсандаа бичсэн байна. Трампын дээрх шийдвэрийн дараа АНУ-ын ган үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш эрс өссөн ч Dow Jones индекс 1.7 хувиар буурчээ.
Гэвч АНУ-д гангийн бүтээгдэхүүн нийлүүлдэг улс зөвхөн Хятад биш юм. Өөр 100 гаруй улс АНУ-д ган болон хөнгөн цагаан экспортолдог. АНУ-ын дээрх шийдвэр тус улсын холбоотнуудад ч мөн давхар цохилт болно гэж шинжээчид хэлж байна.
Хятадаас гадна Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 том экспортлогчоос АНУ гангийн бүтээгдэхүүн авдаг ажээ.
Гангийн бүтээгдэхүүнд импортыг татвар ноогдуулах саналыг АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс Ерөнхийлөгч Дональд Трампт санал болгосон ажээ.
Харин Трамп түүнд гангийн импорт Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж буй эсэхийг шалгахыг даалгасан байна.
Эх сурвалж: BBC
Зочин 2018-03-03 64.119.18.146
Hyatadiin gangiin uildverlel bagasval Manai Mongold bas halgaatai. Bid baga nuurs zarah esvel une ni buurah magadlaltai. iimees manai ulsad muu shiidver
Бач 2018-03-03 202.9.43.175
Утга, найруулгатай бичээч дээ.
зочин 2018-03-03 66.181.160.34
За тэр шүү . Трамп шалихгүй арга хэмжээ авхад л дэлхий тэр чигээрээ сандралдаж байна шд.
Mgl nuurs export ingeed nam zogsovoo 2018-03-03 122.201.31.110
Mgl avsan koksjix nuurseer xayataduud gan xailyylj exportoldog bolxoor manai nuursni export xogsoj une n unax dee
Зочин 2018-03-03 122.201.23.26
xujaa nar bidnii mongold yamar ix xorig tavij tatvar nemsen ch bid duugai l xelsneer bitgii xel guij ogdog biz dee.Odoo oorsdoo ter zovlong edelsugei…
тэнэг сэтгүүлч 2018-03-03 210.191.40.106
Америк ган экспортлодог, бас импортлодог байх нь, тэгсэн мөртлөө 100% хараат гэхийг юу шэж ойлгох бэ,
тэнэг сэтгүүлч нэртэй юм минь
зочин 2018-03-03 66.181.160.34
Оросыг орхичихож . АНУ -ын хөнгөн цагааны импортын 12 % Оросд ноогддог .Гангын импорт ч бас их биз …
Бүтэхгүйээ 2018-03-03 219.142.99.4
Арай л гэж ойлголоо. Ямар муу орчуулга вэ
Зочин 2018-03-03 66.181.184.9
ӨӨРӨӨ ОЛООД ОРЧУУЛААД УНШ.