АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэр гаргажээ. Ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх энэ шийдвэрийн дагуу АНУ импортын гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулах гэнэ.
АНУ экспортолдог гангийн бүтээгдэхүүнээс дөрөв дахин их хэмжээний ган импортолдог энэ төрлийн бүтээгдэхүүнээс 100 хувь хараат улс юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ шударга бус худалдаанаас болж хохирч байна” хэмээн твиттер цахим хуудсандаа бичсэн байна. Трампын дээрх шийдвэрийн дараа АНУ-ын ган үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш эрс өссөн ч Dow Jones индекс 1.7 хувиар буурчээ.
Гэвч АНУ-д гангийн бүтээгдэхүүн нийлүүлдэг улс зөвхөн Хятад биш юм. Өөр 100 гаруй улс АНУ-д ган болон хөнгөн цагаан экспортолдог. АНУ-ын дээрх шийдвэр тус улсын холбоотнуудад ч мөн давхар цохилт болно гэж шинжээчид хэлж байна.
Хятадаас гадна Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 том экспортлогчоос АНУ гангийн бүтээгдэхүүн авдаг ажээ.
Гангийн бүтээгдэхүүнд импортыг татвар ноогдуулах саналыг АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс Ерөнхийлөгч Дональд Трампт санал болгосон ажээ.
Харин Трамп түүнд гангийн импорт Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж буй эсэхийг шалгахыг даалгасан байна.
Эх сурвалж: BBC