АНУ-д хүчтэй цасан шуурганы улмаас сая гаруй иргэн цахилгаангүй байна | News.MN

АНУ-д хүчтэй цасан шуурганы улмаас сая гаруй иргэн цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

АНУ-д хүчтэй цасан шуурганы улмаас сая гаруй иргэн цахилгаангүй байна

АНУ-д хүчтэй цасан шуурганы улмаас сая гаруй иргэн цахилгаангүй байна

АНУ-ын зүүн эргийн мужуудад хүчтэй цасан шуурга дэгдсэний улмаас цахилгаан тасарч, нийтийн тээврийн болон аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоосон байна.

Тус улсын зүүн болон зүүн хойд эргийн мужуудад нэг сая гаруй иргэн гэрэл цахилгаангүй байгаагаас гадна Amtrak нийтийн тээврийн оператор компани галт тэрэгний үйлчилгээгээ  түр зогсоожээ. Хүчтэй цасан шуурга болон салхины улмаас АНУ даяар 2600 гаруй нислэг саатсан гэнэ. Бостон хотын далайн эрэг хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил явагдаж байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлсэн байна.

Виржиниа мужийн захирагч Ральф Нортам өчигдөр /2018.03.02/ мужид цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас мужид онц байдал зарласан юм.

Массачусетс хотын далайн эрэг хавиар өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагийн орчим хүчтэй салхины улмаас далайн давалгаа нэмэгдэж, ус эргээ хальсан тохиолдол гарчээ.

Ирэх хоногуудад салхи улам ширүүсч, түрлэг нэмэгдэх төлөвтэй байгаагаас Үндэсний цаг уурын шинжилгээний төвийн мэргэжилтнүүд иргэдэд анхааруулга гаргасан байна.

Вашингтон ДС мужид зарим газар салхины хурд 113км/ц-т хүрснээс мод, цахилгааны шугам унасан гэнэ. Цаг агаарын ноцтой байдлын улмаас өчигдөр тус муж дахь төрийн үйлчилгээний газруудыг түр хаасан байна.

Эх сурвалж: BBC

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BOLD 2018-03-03 122.201.31.125

ANU- D IIM SALHI SHUURGA BOLOH BID NART YAMAR HAMAATAI YUM VE.

Avatar

Уншигч 2018-03-03 71.233.228.139

Массачусетс гэж хот байдаггүй юм. Мужийн нэр.

Avatar

Зочин 2018-03-03 182.160.38.63

youtube – Bee Gees – Massachusetts

Avatar

Зочин 2018-03-03 125.168.37.248

Америкыг шиитгэдэг нэг ч гэсэн салхи шуурга байдаг болоосой гэж олон оронд залбирдаг болтол нь залхааж бн доо!!!

Avatar

Зочин 2018-03-03 66.87.73.44

Бараг л жил болгон л ингэж шуурч байдаг юм доо,АНУ-д даатгалын систем маш сайн хөгжчихсөн байдаг болхоор нэг их сандардаггүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж