Хөвсгөл нууран дээгүүр зорчихдоо зөвшөөрөгдсөн маршрутаар явахыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нууран дээгүүр зорчихдоо зөвшөөрөгдсөн маршрутаар явахыг анхаарууллаа

Хөвсгөл нууран дээгүүр зорчихдоо зөвшөөрөгдсөн маршрутаар явахыг анхаарууллаа

Хөвсгөл нуурын мөсний зузаан өнөөдрийн байдлаар хангалттай хөлдсөн боловч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул Мөсний баярт ирж байгаа иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавьж, Хөвсгөл аймгийн хууль хяналтын байгууллагын алба хаагчид харуул хамгаалалтанд өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

Хөвсгөл нуурын мөсний зузаан баяр тэмдэглэх газар 1,8 м хөлдсөн байгааг хэмжилтээр тогтоолоо. Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1,2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа гэнэ. Гэхдээ болзошгүй эрсдлээс сэргийлж зөвхөн замын тэмдэгийн дагуу зорчих хэрэгтэйг Мөсний баярыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Энхбаяр анхаарууллаа.

Эх сурвалж: ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗДТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж