“Нэг дэлхий-Нэг хүсэл” уриан дор эмэгтэйчүүд жагсана

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

“Нэг дэлхий-Нэг хүсэл” уриан дор эмэгтэйчүүд жагсана

“Нэг дэлхий-Нэг хүсэл” уриан дор эмэгтэйчүүд жагсана

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг "Join Me on the Bridge" олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо дөрөв дэх жилдээ "Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог" нэрийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний үр нөлөө нь эмэгтэйчүүдийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцаж дуу хоолойг нь олон нийтэд хүргэх нөлөөллийн томоохон арга хэмжээ болдог билээ.

Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тайван жагсаалыг МЗХ-ноос Монгол улсад амьдарч, хөдөлмөрлөж, сурч байгаа гадаадын оюутан залуусыг хамруулж  "Нэг дэлхий–Нэг хүсэл" уриан дор өөр өөрсдийн үндэсний хувцасаар жигдэрч, тулгамдаж байгаа асуудлаа нэгтгэн хүргэхээр болжээ.

Тайван жагсаал гуравдугаар сарын 8-ны өдөр  МЗХ-ны төв байрнаас эхэлж Энхтайвны гүүр-Сүхбаатарын талбай-МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар жагсаал өрнөх юм байна. 

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж