Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийг Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомтууд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явах ёстой юм.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
вакцин 2018-03-03 122.201.31.110
ЭНКООЛЫН БҮЛЭГЛЭЛ ХОРЛОН СҮЙТГЭСЭЭР Л,,,,ВАКЦИНЫ БИЗНЕС НӨГӨӨ УЯАЧ СЭРГЭЛЭН ИХ САЙН АЖИЛЖ ДЭЭ
Hun 2018-03-03 202.9.41.11
Aimag sum bolgon shulhii nereer mungu huraadag argatai bolood baina hooe
Зочин 2018-03-03 103.229.122.14
ХУУРАМЧ ВАКЦИН ОРУУЛЖ ИРСЭН ХҮНИЙГ ХАРИУЦЛАГАД ТАТАЖ ЧАДАХГҮЙ Л ЮМ ДАА
Жирийн нэгэн. 2018-03-03 202.21.106.108
Малын халдварт өвчин их гараад байгаа цаад уг шалтгааныг нь бүх нийтээр ,цагдаа тагнуул,е-с,ш-сайд бүгд нэгийг бодохгүй бол болохоо байсан юм бишүү.хөдөөгийн малчин ард мал хуйгүй болно.нутаг орон эзгүйрнэ.оронд нь эртний булш бунхан сүйтгэгчид,алт мөнгө ухагч гадна дотны нөхдүүд эзэн суух гээд /бас вакцин нь малыг үхүүлэхчүгүй эдгээхч үгүй нэг чанаргүй байдлаас/ засаг минь хариуцлагатай ажиллаач /хөдөөгийн малчин/ малгүй , малчингүй нутаг оронд хэн аж амьдралаа авч явах юмбэ?
хаха 2018-03-03 219.142.99.4
Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой
Уншигч 2018-03-03 43.242.243.170
Энэ жил шүлхий өвчин бүр эрчимтэй тархаж байна. Эдийн засгийг сөхрүүлж мэдэх гоц халдварт өвчин гараад байхад зарим аймаг сумдад тэмээний баяр, бүргэдийн баяр, цас мөсний баяр гэх мэтчилэн олныг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаад байх юм. Хөдөөний дарга нар нь хүртэл боловсрол мэдлэггүй нөхдүүд байдаг юм уу. Олон мал хүн нэг дор их цуглах тусам шүлхий өвчнийг улам л их тараана шүү дээ. Их хурлын гишүүн нь хүртэл тойрогтоо сайн хүн болох гэж өвс тарааснаас болж шүлхий гарчихлаа гээд л зарим сумдын малчид гомдоллож сууна цаана чинь.
иргэн 2018-03-03
Сахилга хариуцлага дэг журам суларч,зохион байгуулалт буруу хийгдсэний горыг одоо хүнтэй малтайгаа амсаж байгааг тухайн үеийн гэм буруутанууд ойлгодог бол уу?хүний эрх гэдэг нэрийн дор бүх л юм задгайрсаны хар гай одооч үргэлжилсээр байна.