“Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 694 тэрбум 880 сая юаньд хүрэв | News.MN

“Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 694 тэрбум 880 сая юаньд хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

“Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 694 тэрбум 880 сая юаньд хүрэв

“Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 694 тэрбум 880 сая юаньд хүрэв

Гаалийн статистик мэдээгээр 2018 оны нэгдүгээр сарын байдлаар Хятадын барааны худалдааны экспорт, импортын хэмжээ 2 их наяд 510 тэрбум юань болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.2 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 1 их наяд 320 тэрбум юаньд хүрч 6 хувиар, импорт 1 их наяд 190 тэрбум юаньд хүрч 30.2 хувиар тус тус өсчээ.

Барааны худалдааны нийт гадаад худалдаанд эзлэх хувь нь 58.6 болсон байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 694 тэрбум 880 сая юаньд хүрч өсөлт нь 17.8 хувьтай гарчээ. 

Хятадын ААН-үүд “Бүс ба зам”-ын дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалт 50 хувиар өсчээ

БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн “Бүс ба зам”-ын дагуух 46 улсад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 1 тэрбум 230 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн байна.

Эдгээр орнуудаас Сингапур, Малайз, Лаост гол хөрөнгө оруулалтыг хийжээ. Төсөл хэрэгжүүлэхээр шинээр байгуулсан гэрээний дүн 4 тэрбум 590 сая ам.долларт хүрсэн нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар буурсан байна. Гэрээт ажлаа бүрэн хэрэгжүүлсэн нь 5 тэрбум 860 сая ам.доллар болж, 58.4 хувиар өссөн байна.            

‘Бүс ба Зам” санаачилга Африкийг хөгжүүлнэ

БНХАУ-аас Уганда Улсад суугаа Элчин сайд Жөн “Бүс ба Зам”-ын хүрээн дэх Хятад-Африкийн харилцаа сэдэвт семинарын нээлтийн арга хэмжээнд оролцжээ.Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ ‘Хятадын “Бүс ба Зам” санаачилга Африкт энх тайван, хөгжил цэцэглэлийг авчирч, хоёр орны хөгжлийг уялдуулснаар Угандаг хөгжүүлж, хөдөө сууринг орчин үеийн хот болгоход туслах болно’ хэмээн онцолжээ.

Энэхүү семинарыг ‘Makerere” Их сургуулийн Кунзийн Институтээс зохион байгуулжээ. Тус их сургуульд Хятад хэлийг өргөнөөр заадаг бөгөөд одоогийн байдлаар Хятадын нийт таван их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

                                                                                         А.АНИР

эХ СУРВАЛЖ: www.gov.cn, www.globaltimes.cn

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-03 182.160.5.251

TERORISTUUDAAS HAMGAALJ BNA GEED HYATDIIN HARAAT BOLOHOOS BOLGOOMJILJ EHELJ BNA MONGOL HEDII BOLTOL URSGALAAR YAVAH VE

Avatar

Зочин 2018-03-03 27.123.212.137

сайн байна Трамп. Муусайн жунгаануудыг ингэх л хэрэгтэй. 3 жил чангалахад тэд дампуурч л таараа

Avatar

Зочин 2018-03-03 125.168.37.248

манайх одоо хитадтай худалдааны хориг тавьчих хэрэгтэй!! Алийн болгон нvvрсээ зеелгедег юм бэ?! Нvvрсний Крантыг нь хаагаад егвел яаж тэвдэх бол оо?! Манай Еронхийлогч тууштай серен зогсож байгаад баярлаж байнаа!!

Avatar

Зочин 2018-03-03 66.181.161.42

Sri Lanka ene tusloor urund orood strategy bairlaltai neg tom boomtoo China-d 99 jileer tureeslej zeelee haaj bgaa gesen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж