"Оффшортнууд олс дээс аваад гүйтэл нь тэмцэнэ" гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

"Оффшортнууд олс дээс аваад гүйтэл нь тэмцэнэ" гэв

"Оффшортнууд олс дээс аваад гүйтэл нь тэмцэнэ" гэв

УИХ-ын гишүүн С.Жавхлан Монголчуудын баяр ёслолыг шүүмжилж өнөөдөр /2018.03.02/ өөрийн цахим хуудсаар лайв хийлээ. Тэрбээр баяр, тэмдэглэлт өдрийг хөөрөгдөж байгаа гол зорилго нь бид нарын халаасыг хоослох, эд бараа зарах гэсэн арга хэмээн шүүмжлэв. 

Мөн тэрбээр “Цагаан сараар л гэхэд Монголчууд еэвэн тавьдаггүй байсан. Тэмдэглэлт баяруудын цаана оффшорчдын бизнес байгаа гэж харж байна. Валентин гэж баяр тэмдэглээд залуу хосууд шоколад бэлэглэлээ. Энэ үед зүрхэн хэлбэртэй шоколадны арилжаа нэмэгдсэн байх. Ийм хэрэггүй зүйлээр бие биеийнхээ дээр гарах гэж оролдож байхын оронд үндэсний баялаг үйлдвэрлэгчдээ дэмжмээр байна’ гэв.

С.Жавхлан оффшорын эсрэг хамгийн их тэмцдэг гишүүдийн нэг юм. Тэр утгаараа тэмцлээ эрчимтэй үргэлжлүүлнэ гэдгээ онцлоод ‘Овт шаарнууд олс дээс аваад гүйтэл нь тэмцэнэ. Сайн цагийг бид заавал авч ирэх ёстой” гэв.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж