Он гарсаар гуравхан сарын дотор 2050 хүүхэд унаж бэртсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д ирж, үйлчилгээ авчээ. Эдгээр хүүхдүүдийн олонх нь гэртээ гэмтэл авдаг байна.
Мөн 0-5 хүртэлх насны хүүхэд халуун тогоонд буцалж буй шингэнд түлэгдсэнээс амь насаа алдах тохиолдол их гардаг болохыг эмч нар хэлсэн юм. ГССҮТ-өөс өгч буй тоон мэдээлэлд түлэгдсэн хүүхдийн 70 гаруй хувь нь халуун тогооноос болж гэмтдэг гэж дурдсан байна. Иймд бага насны хүүхэдтэй айлууд халуун тогоо аль болох хэрэглэхгүй байхыг ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас анхааруулж байгаа юм.
Тус алба ‘МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН ‘ aян зохиож, түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эх, сахиур, асрамжлагч нарт орон гэртээ аюулгүй орчинг бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэж байгаа билээ.
Т.НОМИН
Зочин 2018-03-02 122.201.21.231
Хүн өөрөө л хичээж хүүхдээ сайн мууг ойлгуулж хүрч болохгүй гээд мэдрүүлчих хэрэгтэй. хошуугаа цорвойн эрхлүүлж тэнэг болох үндсийг өөрөө тавьж өгчөөд тэгээд л цаашаа хараад мөнгөө хөөгөөд явчихна. өнгөц төдий хүнэнцэр ухамсартай болжээ.
Зочин 2018-03-02 202.179.26.100
Энэ халуун тогоо гээч юмыг бүрмөсөн хориглооч ээ. Мөн [Хориотой Үг] мотоцикл байна. Жилд 150-200 хөдөөний залуу амь насаа энэ мотоцикл унаж яваад алдаж байна.
Зочин 2018-03-02 66.181.189.83
Халуун тогоог хэрэглэхээ болих цаг аль хэдийн болсон Алийн болгон нялах vрсээ оорсдээ [Хориотой Үг] юм бэ Бусдыг уриалж байна
Зочин 2018-03-02 202.179.31.60
3 сард 2000 өдөрт 22 хүүхэд Үндэсний аюулгүй байдал хэлэлцэж хилээр оруулах эсэх асуудал яримаар болжээ
mgl 2018-03-02 202.9.40.135
haluun togoog hileer oruulahgui baihaas daa. teneg malnuud chini deesh taviad hiichihgui yum daa.