2018 оны “Олон улсын ховор тохиолддог өвчний өдөр”-ийн 10 дахь жилийн хэвлэлийн хурлын үеэр “Ховор тохиолддог өвчнийг анагаах тусламжийн төсөл”-ийг нээх ёслол хоёрдугаар сарын 28-нд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд Засгийн газар, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сангийнхан, эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага болон ийм өвчтэй хүмүүсийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсон байна.
Жил бүрийн хоёрдугаар сарын сүүлийн өдрийг “Олон улсын ховор тохиолддог өвчний өдөр” болгосноор үүнд чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулах болжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ