Сар бүрийн 3 – “Цусаа бэлэглэх өдөр” | News.MN

Сар бүрийн 3 – “Цусаа бэлэглэх өдөр”

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Сар бүрийн 3 – “Цусаа бэлэглэх өдөр”

Сар бүрийн 3 – “Цусаа бэлэглэх өдөр”

Сар бүрийн 3-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан байдаг. Маргааш амралтын өдөр тул өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад тус арга хэмжээний зорилго оршдог.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нийгмийн ажилтан Д.Дулам “Нэг хүн цусаа бэлэглэхэд гурван хүнд амьдрал бэлэглэдэг. 2016 оны байдлаар улсын хэмжээнд 33000 гаруй донор бүртгэгдсэн байснаас нийслэлийн хэмжээнд 25000 гаруй донор цусаа бэлэглэсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан. Хүйсээр нь ангилбал эрэгтэйчүүд 52.7 хувь, эмэгтэйчүүд 47.3 хувийг эзэлж байгаа юм. Мөн насаар нь авч үзвэл

  • 17-24 насныхан 14803 буюу 52.6 хувь
  • 25-29 насныхан 4261 буюу 11.3 хувь
  • 30-39 насныхан 5757 буюу 15.2 хувь
  • 40-49 насныхан 5159 буюу 12.9 хувь
  • 50-аас дээш насныхан 2968 буюу 8 хувийг тус тус эзэлж байна.

Шинээр 15576, Байнгын 17390 хүн цусаа бэлэглэсэн гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Сүүлийн жилүүдэд донор болох хүсэлтэй залуучуудын тоо эрс нэмэгдэх болсон” гэж ярьсан юм.

Иргэд цусаа бэлэглэхдээ зургаан цагаас дээш унтаж амарсан байх, согтууруулах ундааны зүйл гурав хоног хэрэглээгүй, өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн ууж хэрэглээгүй ирсэн тохиолдолд цусаа өгөх боломжтой. Мөн 30 асуулт бүхий донорын эрүүл мэндийн картыг үнэн зөв бөглөсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна.

С.Баасандулам

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-02 122.201.21.28

3- наас бусад өдөр болохгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж