Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа | News.MN

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллаж, Авлигатай тэмцэх тухай Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Мэдээлэл солилцох уулзалтад 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албан тушаалтан оролцлоо.

Энэ үеэр АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах  талаар АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах Ажлын удирдамжийг сайд Г.Занданшатар болон Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулав.

АТГ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн компани аж ахуйн нэгжид хяналт, шалгалт явуулж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж тайлан гаргасан байна.

Шалгалтаар төрийн байгууллагуудад Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж томилгоо хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус төлбөр хураамж бий болгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ.

Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал “Хүнд” байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Шалгалтын тайланг Үндэсний Аудитын газар болон Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж, дахин хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж зөвлөмж боловсруулан бүх яамны сайд нарт хүргүүлээд байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-03-02 64.119.23.46

ATG

Avatar

Зочин 2018-03-02 64.119.27.2

Ямар ч үр дүн хүлээх хэрэггүй. Үр дүн гарахгүй .

Avatar

Зочин 2018-03-02 74.82.17.81

Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал “Хүнд” байна гэсэн дүгнэлт гаргасан байна.-ЭНД ГАЙХААД БАЙХ ЮУ БАЙНА? ЖИНХЭНЭ ҮҮР УУРХАЙ НЬ УИХ, ЗАСГИЙН ГАЗАР БОЛЧИХСОН, АВИЛГАЧИД ЯРЗАГАНАЖ БАЙХАД хөөрхий нөгөө саналыг нь худалдаж авдаг хөдөөний хэдэн малчиддаа зориулж жүжиг тавьж байгаа ухаантай юм байх даа.

Avatar

Батый 2018-03-02 74.82.17.81

Занданшатар АТГ-т ажиллаж, солонгосын казинод цацсан 17 тэрбумынхаа балагийг нууцлахыг шаардсан байх даа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

wwww 2018-03-02 180.149.78.99

Занданшатар сайдаа

Таны эгч Батцэцэг төрийн лабораторийг нурааж байгаа асуудлыг зогсоохгүй байж та шудрага ажиллан гэж худлаа ярихаа болимоор юм даа

Avatar

Зочин 2018-03-02 202.21.106.120

Чоноор хонь мануулна гэдэг шиг л юм болж байгаа юм байна. Г.Занданшатар 14 тэрбумын хэрэгт нэр холбогдож байсан, дээр нь ямар нэг бэлэн мөнгө тараах ажиллагааны сураг гармагц байнга манлайд нь явж байдаг мэргэшсэн популист хүн, бас коммунист МАН намыг л бараадаж хоолоо олж иддэг хүн дээ.

Avatar

Зочин 2018-03-02 202.179.24.207

АТГ нь өөрөө авлигачдын үүр уурхай, Эх орноо гэсэн сэтгэлтэй ганц дарга очоод бужигнуулаад өгдөг болоосой

Avatar

Энэ ШУА-н Регдэл гэж нөхөр 2018-03-02 65.49.68.154

Өмнөх даргаа зайлуулчихаад өөрөө ерөнхийлөгч болохын хүслэн байсан хүслээрээ дарга болоод одоо тойрон хүрээллээ хэдэн буруу гарын хүмүүсээр бүрдүүлж мөнгийг угааж бн до.

Avatar

ШУА-г хамгийн түрүүнд шалгаа 2018-03-02 103.14.38.130

Энд авилга хээл хахууль, албан тушаалын наймаа газар авч бн. Хүрээлэнгүүдэд мэрэгжлийн бус өөрсдийн найз, хамаатан садан хүмүүсийг авч жинхэнэ судлаачдын шахан гаргасаар бн.

Avatar

Зочин 2018-03-02 64.119.20.73

Занданшатар зөв л бодолтой хүн дэ.

Avatar

Бек 2018-03-02 202.9.43.116

Зшатар ч бас дээдсийн амьдралаар удаан амьдарч байгаа хүн дээ. Зиндааныхаа хов живийг мэдэхийн дээдээр мэднэ. Цухуйлгавал өөрөө цуг унана. Мэдэн будилаал, гэнэт мэдсэн юм шигээ амиа бодоод л амьдарна даа. [Хориотой Үг] нар

Avatar

Иргэн 2018-03-02 202.9.41.244

Монголд том хулгай их байгааг хун бур мэдэрдэг,хэлдэг.Илруулдэг нь байдаггуй.Ард тумэндээ арслан бар ,дарга нартаа их ээлтэй ,намчирхсан улс даа.

Avatar

Зочин 2018-03-02 202.179.2.210

ATG turiin albanii zebleliin ajiliig xiixee boliocn ee

Avatar

ЗОЧИН 2018-03-02

Төрд байгаа авилгачдаа устгахад манай АТГ – жижигдээд байна

Avatar

иргэн 2018-03-02 66.181.166.127

ЗГХЭГ-ын дарга очсон нь мэдээлэл сонсож төрийн байгууллагын албан хаагчдын авилгын байдал " ХҮНД" ГЭСЭН ТАЙЛАНГ СОНССОН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2018-03-02 165.100.143.222

Eersdiinhee avilgal, hergiig nuuj darah argaa bolovsruulah sain arga. Shalgaltiin yrd dyng il gargasan, ard tymend tanilstuulsan zyil baina uu? Eersdiin ner holbogdood irheer nuugaad eheldeg.

Avatar

зочин 2018-03-02 64.119.22.170

АТГ чинь хараат бус байгууллага бишүү?
ЗГ тэнд яахаараа очдийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж