Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АТГ-т ажиллаж, Авлигатай тэмцэх тухай Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Мэдээлэл солилцох уулзалтад 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албан тушаалтан оролцлоо.

Энэ үеэр АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах  талаар АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах Ажлын удирдамжийг сайд Г.Занданшатар болон Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулав.

АТГ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн компани аж ахуйн нэгжид хяналт, шалгалт явуулж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж тайлан гаргасан байна.

Шалгалтаар төрийн байгууллагуудад Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж томилгоо хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус төлбөр хураамж бий болгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ.

Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал “Хүнд” байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Шалгалтын тайланг Үндэсний Аудитын газар болон Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж, дахин хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж зөвлөмж боловсруулан бүх яамны сайд нарт хүргүүлээд байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж