Олон улсын тэмцээнд трансжендер мисс Б.Солонго оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Олон улсын тэмцээнд трансжендер мисс Б.Солонго оролцож байна

Олон улсын тэмцээнд трансжендер мисс Б.Солонго оролцож байна

Тайланд улсын Бангкок хотноо зохиогдож буй “Мiss International Queen” тэмцээнд трансжендер мисс эх орноо төлөөлөн оролцож байна.

Тус тэмцээн хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-ны өдөр хүртэл үргэлжлэх ба дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг билээ.

Энэхүү тэмцээн олон жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд миссийн бусад тэмцээнүүдээс оролцогчдын бодитой өөрчлөлтийг харуулж өгдөг онцлогтой. Мөн тэмцээний шалгуурын хувьд 28 шилдэг оролцогчийг сонгож тэдний  дундаас миссийн титмийн эзнийг шалгаруулдаг аж.

Тэгвэл Б.Солонго нь тус тэмцээний “мисс авьяасын” төрөлд орчин үеийн бүжгийг калиграф бичигтэй хослуулан бүжиглэж хоёрдугаар шатанд шалгарчээ. Сонирхуулахад  тэрбээр 2015 онд тус тэмцээнд оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарч байсан удаатай. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж