Б.Сумъяа: Пёнчаны олимпт эмч, сэтгэлзүйч яваагүйд гайхсан

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Б.Сумъяа: Пёнчаны олимпт эмч, сэтгэлзүйч яваагүйд гайхсан

Б.Сумъяа: Пёнчаны олимпт эмч, сэтгэлзүйч яваагүйд гайхсан

“Пёнчан-2018” өвлийн олимпийн тухай дуулиан өнөөдөр ч хуучраагүй сэдэв хэвээр байна. Тухайлбал, хоёрхон тамирчныг арав гаруй дарга нар дагаж яван хэрээс хэтэрсэн зардал гаргасан. Медаль хүртэх боломжтой байсан тэшүүрчин Б.Сумъяаг санхүүгийн зардал байхгүйн улмаас явуулаагүй зэрэг асуудлууд олны анхаарлыг татсаар  байгаа юм.

Тэгвэл энэ тухай Б.Сумъяа “Би нэлээдгүй тэмцээн уралдаанд орж байсан. Гадаадын тамирчид эмч, сэтгэлзүйч, массажист, хэд хэдэн дасгалжуулагч, техникч /хувцас, тэшүүрт ямар нэгэн эвдрэл гарахад засдаг хүн/ гэх мэт олон хүний баг бүрэлдэхүүнтэй явж байдаг. Гэтэл сая болж өнгөрсөн олимпт Монголоос тамирчдаа дагаж эмч, сэтгэлзүйч яваагүйд гайхсан. Тамирчныг дэмжихийн тулд эмч, сэтгэлзүйч хамгийн чухал үүрэгтэй байдаг. Түүнээс биш хамааралгүй дарга нар дагаж явж байхыг хараагүй юм байна” гэж хэвлэлд ярьжээ.

Б.Сумъяа 17  настайдаа Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпийн гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр долоон настайгаасаа тэшүүрийн спорт сонирхон гулгаж эхэлсэн гэдэг.

Сонирхуулахад энэ сарын 28-ны өдөр Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулж, Японы тамирын их сургуульд Б.Сумъяаг суралцуулахаар болсныг мэдээлсэн  юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж