Италийн дотуур хувцасны зах зээлд тэргүүлэгч Yamamay брэндийн дэлгүүр Шангри-Ла моллд нээгдлээ | News.MN

Италийн дотуур хувцасны зах зээлд тэргүүлэгч Yamamay брэндийн дэлгүүр Шангри-Ла моллд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Италийн дотуур хувцасны зах зээлд тэргүүлэгч Yamamay брэндийн дэлгүүр Шангри-Ла моллд нээгдлээ

Италийн дотуур хувцасны зах зээлд тэргүүлэгч Yamamay брэндийн дэлгүүр Шангри-Ла моллд нээгдлээ

Загварын эх орон болсон Итали улсад салбартаа тэргүүлж байгаа Yamamay брэнд нь 30 гаруй улсад 1200 гаруй салбар дэлгүүртэй билээ. Монгол улсад 2016 оноос эхлэн албан ёсоор орж ирсэн бөгөөд өнөөдөр Шангри-Ла моллд шинэ дэлгүүрээ нээгээд байна.

Итали эмэгтэйчүүдийн 85% -нь тогтмол хэрэглэдэг тус брэнд нь “Дэлхийн мисс” тэмцээнтэй хамтран ажилладаг гэдэг утгаараа бидний сайн мэдэх “Victoria’s secret” брендтэй эн зэрэгцдэг. Yamamay брэнд нь эмэгтэй дотуур хувцас төдийгүй эрэгтэй дотуур хувцас корсет, унтлагын хувцас худалдаалдаг билээ. Yamamay–н бүтээгдэхүүн нь загварын мэдрэмж болон тав тухыг эрхэмлэгч нарт зориулагдсан юм. Учир нь бүсгүй хүний дур булаам тачаангуй төрхийг улам тодотгох зорилготойгоор Италийн өвөрмөц өнгө аясыг, загварлаг шийдэлтэй хослуулж, хэрэглэгчдэд хамгийн эвтэйхэн яг л тэдний 2 дахь арьс мэт санагдахаар урладаг байна. Тус брэнд нь улирал бүрт төрөл бүхэндээ шинэ загваруудыг тухайн жилийн тренд өнгө болон онцлогтой нь хослуулан бий болгож байдаг.

Брэндийн дэлгүүрийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хуваалцлаа.

Yamamay брэндийн дэлгүүрийн захирал Н.Оюунбат:  Италийн алдарт Yamamay дотуур хувцасны брэндийн дэлгүүрийн хоёр дахь салбар өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Yamamay бол Итали, Миланд хамгийн загварлаг залуус, охидод зориулсан брэнд юм. Тэр утгаар нь Монголынхоо залууст зориулж анх 2016 онд оруулж ирсэн.

Энэхүү брэнд нь 30 гаруй улсад 1200 гаруй салбар дэлгүүртэй   бөгөөд Итали эмэгтэйчүүдийн 85 хувь нь тогтмол хэрэглэдэг. Тус брэнд нь “Дэлхийн мисс” тэмцээнтэй хамтран ажилладаг гэдэг утгаараа бидний сайн мэдэх “Victoria’s secret” брэндтэй эн зэрэгцдэг юм.


‘Монгол модель’ агентлагийн захирал, топ модель Д.Болормаа: Шангри-Ла моллд Италийн алдарт Yamamay брэндийн дэлгүүр нээгдэж байгаад маш их баяртай байна. Эмэгтэй хүнийг дотуур хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Надад уг брэндийн дотуур хувцас их таалагддаг. Сайн материалтай, уран хийц, загварлаг брэнд. Ялангуяа нандин халад, дотуур сарпанчигууд нь илүү их таалагддаг. Yamamay брэндийг оруулж ирсэн хамт олонд баярлалаа гэж хэлье. Мөн Шангри-Ла моллд ирж, алдарт брэндийн дотуур хувцсаас худалдан аваарай гэж хэлмээр байна.


 Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Миний хувьд байнга     хамтарч ажилладаг, манай бүтээлүүдийг ивээн   тэтгэж, дэмждэг ‘Benetton Mongolia’ компанийн   нэг салбар учир дэмжигчээ шинэ салбартай   болсонд нь баяр хүргэхээр хүрэлцэн ирлээ.

 Yamamay брэнд хамгийн сайхан дотуур хувцас   төдийгүй заримдаа гоёлын дотуур хувцас   худалддаг гоё брэнд. Миний хувьд Yamamay   гэсэн  шошготой, хар торон хувцас нь их   таалагддаг.

  Шангри-Ла моллд Yamamay-н нэг салбар нээгдэж   байгаа нь удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу  ‘Мартын 8’-наар  бэлэг сонгоход гоё болжээ гэж бодож байна.

‘Voice of Mongolia’ шоуны шилдэг оролцогч, Улсын филармонын гоцлол дуучин Л.Насанбуян ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Манай хамт олон ‘United colors of Benetton Mongolia’-н хамт олонтой хамтарч олон ажиллаж байна. Тэр ч утгаараа өнөөдөр дэлгүүрийн нээлтэд хүрэлцэн ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний хамгийн чухал, нандин, гоо сайхныг илтгэдэг учир ийм сайхан Yamamay брэндийг оруулж ирэн, бүсгүйчүүдийн гоо сайханд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баярлаж байна.

‘Дэлхийн мисс’-д эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг: Yamamay-н хувьд материал гоётой, өмсөхөд тухтай. Шангри-Лад шинэ салбар нь нээгдэж байгаад баяртай байна. Энэхүү брэндийг Монголдоо оруулж ирсэн ‘Benetton Mongolia’-н хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье’ гэв.

    Yamamay брэнд 2001 онд байгуулагдаж байсан бөгөөд 10-хан жилийн дотор худалдан авалтаараа бусад брэндүүдийг ардаа орхиж эхэлсэн нь түүний хурдтай хөгжлийг илтгэдэг. Тус брэндийг үүсгэн байгуулагч Gianluigi Cimmino охин, ‘Yamacademy’-г удирдаж буй Barbara Cimmino, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Francesco Pinto нар Yamamay брэндийн анхны салбарын нээлтийн үеэр ирж байсан билээ.

 Хаяг: Yamamay дэлгүүр: Зайсан – Оргил худалдааны төв, Шангри-Ла моллын 2  давхарт

Утас: 89110003, 86090030, 86020030

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aaligui uymnuud 2018-03-02 73.50.127.223

oor khiikh uym oldokhgui bna u

Avatar

зочин 2018-03-02 66.181.184.137

Өөрсдөө үйлдвэрлэ хүүхэнцэрүүд сельфи хийж маяглах юм.

Avatar

зочин 2018-03-02 66.181.166.196

за ингээд зарим улсад гадуур хувцас хэрэггүй болвоо гэж

Avatar

zochin 2018-03-02 73.169.137.77

kkkkkk eleg avaad hayachih yum! Neeree l zarim 1 nd ni gaduur huvtsas hereggui bolj baigaa baihaa

Avatar

Зочин 2018-03-02 202.21.115.242

бодвол эднүүс бүгдээрээ ямаа май брендийн бандааш өмсцөн байгаа байх даа муу Гантулгадаа нягийг авч өх юмсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж