Нийслэлийн удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсч байна | News.MN

Нийслэлийн удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсч байна

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсч байна

Нийслэлийн удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсч байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох”, Нийслэлийн орон сууцны корпорацийг хаалттай хувьцаат компани болгох тухай, Ногоон санхүүгийн корпорацийн тухай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодод ажилласан тухай хэлэлцлээ.  “Төрийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хороонд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 22 дарга, нутгийн захиргааны байгууллагын 47 дарга хороодод хүрч ажилласан. Хотын дарга хороодод хүрч ажиллах зорилт тавьж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Иргэд болон хороодын удирдлагууд ч энэ арга хэмжээг дэмжиж байгаа” хэмээн  НЗДТГ-ын  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  Ү.Ганболд танилцуулав.

Мөн хурлаар ирэх 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох” тухай асуудлыг хэлэлцэж дэмжээд, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2018-03-02 202.9.41.59

хавар боллоо. одооноос замаар шороо босч байна. авто замруу шороо орохооргүй болгоочээ. булан мухарууд нил [Хориотой Үг]. дорвитой арга хэмжээ аваачээ.

Avatar

зочин 2018-03-02

Ингэж худлаа шоудаад яах вэ дээ. Нөгөө утааны голомт Баянхошуунд хотын захиргааны байр барьна гэсэн яалаа. Улаанбаатарын хамгийн цэвэр агаартай, тансаг газар байраа барихаар болоо юу. Иргэдэд газар олгохоор болохоор газрын нөөц байхгүй гээд байсан яалаа. Та нарыг тарвалзах болохоор газар гараад ирдэг юм байна. Батболд минь чи үнэхээр иргэдийг сонсох гээд байгаа бол захиргааныхаа байрыг Баянхошуунд байрьчихаад тэр яармагийнхаа газрыг иргэдэд өмчлүүлчих. Одоо л чиний хэн болохыг харяаа

Avatar

зочин 2018-03-02 43.242.243.2

татвар төлөгч ард түмний 20000000000 төгрөг залгигч хорт могойнууд ,,,,,,,,,,,

Avatar

Зочин 2018-03-02 103.10.22.15

Су Батболдын он тооллын хэд дэх цас оров оо? Тоолсон хүн байна уу?

Avatar

пи3да 2018-03-02 66.181.161.105

шaaн биз

Avatar

нийслэлийн иргэн 2018-03-02 66.181.161.105

уваахахаха. бас шaaхыма

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж