Иванка Трампын бизнесийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Иванка Трампын бизнесийг шалгаж эхэлжээ

Иванка Трампын бизнесийг шалгаж эхэлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны сөрөг тагнуулын газар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампын бизнесийг шалгаж эхэлжээ.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Трампын гэр бүлийн эрхлэн явуулдаг “Трамп интернэшнл” зочид буудал болон Ванкувер дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой санхүүгийн гэрээ, яриа хэлэлцээг шалгаж байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд Иванка Трамп бүрэн эрхийн хамгаалалт авахыг хичээж буй учраас мөрдөн шалгалтад саад учрах эрсдэл үүсээд байгаа гэнэ. Гадаадын компанитай холбоотой бизнесийн гэрээ, олон улсын бизнесийн хамтын ажиллагааны гэрээг шалгах нь ердийн стандарт боловч Трампын гэр бүлийн бизнес олон улсын санхүүгийн байгууллагуудтай холбогдсон учраас төвөгтэй асуудал олон гарч иржээ.

Холбооны мөрдөх товчоо Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнер нарын олон улсын бизнесийг шалгаж байгаа нь тэд бизнесийн гэрээ хэлэлцээ байгуулахдаа гадаадын худалдааны төлөөлөгчийн газарт, ялангуяа Хятадын худалдааны төлөөлөгчийн газруудад дарамт шахалт үзүүлсэн эсэхийг нотлохыг хичээж байгаа ажээ.

“The Trump Organization” ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй, харин төсөл хэрэгжүүлэгчээс лиценз, маркетингийн төлбөр авах зарчмаар  ажилладаг ажээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж