УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн зүүн бүсийн сумдад ажиллах томилолтынхоо үеэр Баяндэлгэр, Баян суманд очиж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Түүнчлэн улсын нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар мэдээллээ.
Иргэд эдийн засгийн хүндрэлээс гарах талаарх төр, засгийн хүчин чармайлтыг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлж, бий болсон эдийн засгийн өсөлтийг айл гэр, иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах, үйлдвэрлэлийг дэмжих, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна.
Тэдний ярианы гол сэдэв нь сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албан хаагчдын ёс зүйг чанд сахиулахад чиглэж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан нэг иргэнээсээ эхлээд нийт улсын хэмжээнд хариуцлагыг эрхэмлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр “УИХ энэ асуудалд онцгой анхаарч байгаа. Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг дээд төвшнөөсөө эхлэн сайжруулж, үлгэрлэх ёстой гэж бид үзэж байна. Ирэх хаврын чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ч энэ хүрээг хамарч байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Хөдөөгийн иргэд орон нутагт улстөржилтийг багасгах нь нэн чухал байгааг онцолж байна. Бүх шатанд улстөржилтийг хойш тавьж, төр засгаа үймүүлэх, бужигнуулах сонирхлоо орхиж, нэгэн сэтгэлээр нийт улс орныхоо төлөө нэгдэн зүтгэх цаг ирсэн гэдгийг тэд сануулж байв. Тиймээс “Эв нэгдлийн тухай” хууль санаачлан батлуулсан ч болохгүй гэх газаргүй гэж хэлж байна.
Иргэд мал аж ахуй, газар тариаланд түшиглэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэг чухал. Дэмжлэг эзэндээ хүрч чадвал бид бэлэн юм нэхэхээс илүү өөрсдөө бүтээх, босгох эрмэлзэл дүүрэн байна гэж онцоллоо.
Түүнчлэн уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг аймаг, сумын иргэдийн саналыг харгалзахгүйгээр хүч түрэн олгож байгаагаас бэлчээр хомсдож, малчид нутаглах нутаггүй болоход хүрч байгааг Баян сумынхан шүүмжилж байна.
Хөрөнгө санхүүгийн боломж муу байгаа ч УИХ, Засгийн газраас хөдөөгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёлыг дээшлүүлэх, өсвөр үеийг сурч хүмүүжих, өв тэгш бие бялдартай болгон өсгөж хүмүүжүүлэхэд зориулсан бүтээн байгуулалтыг боломжийн хэрээр өрнүүлж байгаад иргэд ам сайтай байна.
Төв аймгийн хэмжээнд 2018 оны улсын төсөвт 230 гаруй тэрбум төгрөгөөр 30 шахам объект барьж байгуулахаар тусгажээ. Түүний нэг нь Баяндэлгэр суманд баригдах Соёл, спортын төв юм. Тус суманд 1968 оноос хойш ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй тул шинэ байгууламжаа богино хугацаанд, чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулах ажилд сумын иргэд хүртэл оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эвтэй бая л гэвэл хуулиа хэрэгжүүл 2018-03-02 103.14.38.130
Хуулиа хэрэгжүүлэхгүй, шудрага байж чадахгүй бол хамт олон, ард түмэн хоё хуваагдаж, баян ядуугийн туйлд хүрч, уур уцаар, хээл хахууль, албан тушаалын наймаа газар авсаар бн. Эвтэй байя л гэвэл хуулиа хэрэгжүүлж шудрага бай.
NSDKNkn 2018-03-02 202.9.43.100
ene n**** zailaasai
Зочин 2018-03-02 43.228.130.63
namaa ballaj ooroo ogtsordogui gardaa
Зочин 2018-03-02 66.181.179.47
Энэ хүн ингэж хэлэх эрхгүй…
ЗОЧИН 2018-03-02 59.153.114.54
Эв нэгдэл гэдгийг М.Энхболд хөдөөгийн ардуудад юу гэж ойлгуулахыг зорьсон бол.Төр засгийн эрхийг мөнгөөр.хахуулиар худалдан авсан өөртэйгээ эвлэрч дуугүй байхыг хэлж байгаа бололтой догоо.Энэ далан худалчийн үед хууль гууль болж.Луйварчид ,гэмт хэргийн элементүүд үндэсний алдартнууд болон мандах бололтой.Хотод сонгогдож чадахгүй болохоороо мэдээлэлээс хол,учир начир сайн гадарлахгүй хөдөөний малчдын толгойг эргүүлж сонгогдсон зальтан даа
Зочин 2018-03-02 122.201.21.231
олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг. хүн бүр ингэж ХУЦАЖ Ульж байсаар хэн ч тоохгүй болжээ. ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЖ шударга ажиллаач. чадахгүй бол гадаададаа цагаачилж хокейчноо хийж үз. ЭНД хүн амьтан дарамталж худал хэлж хулгайлч царайлж суухаар дэлхийгээс гараад явж үз.
Зочин 2018-03-02 66.181.181.193
Өөрөө эхлээд хариуцлагатай ажлаачээ. Дээр хариуцлага огт алга.
зочин 2018-03-02 43.242.243.2
60000000000-ын зальт ичих нүүргүй хувалз коммунист,,,,
ЗОЧИН 2018-03-02
ДЭЭЛ ӨМССӨН ХЯТАДЫН УУЛЗАЛТАНД БИТГИЙ ОЧ
хуж аа 2018-03-02 49.0.147.37
дотор хүний үг сонсоод шүлсээ гойжуулж байгаа Төв аймагчууд өрөвдмөөр юм
хуульч 2018-03-02 202.9.43.198
ХҮН БҮРИЙГ ЯНЗ БҮРЭЭР ДУУДАЖ,ЦУСНЫ ШИНШИГЭЭ ЯВУУЛДАГАА ХЭДИЙД ЗОГСООХ ЮМ БОЛ ДОО ??? ТӨВ АЙМАГЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ БАХАА ХАНГАДАГАА ХЭДИЙД ЗОГСООХ ВЭ ??? МОНГОЛД өсөж хүмүүжсэн монгол хэлнээс өөр хэл мэдэхгүй АНУ-ын паспортой ирээдүйн иргэдээ бас доромжил хуу???
зочин 2018-03-02 202.21.125.35
Чи өөрөө хариуцлагатай ажиллаж УИХ-аа хариуцлагатай ажиллуулчихаад иргэдтэй хариуцлага ярь даа өөрөө 60 тэрбумаа шалгуулчихаад, УБ хотын газрыг зарж дуусгаснаа шалгуулчихаад, Төрийн албыг ченж шиг зарсанаа шалгуулчихаад, нэг ч өдөр нэг ч удаа бизнес хийж үзээгүй насаараа төрд ажиллачихаад яаж тэрбум тэрбумаар хөрөнгөтэй болсоноо шалгуулчихаад иргэдтэй хариуцлага ярь авилгалчин, мафийн толгойлогч минь
Зочин 2018-03-02 64.119.25.116
KHUUKEE ENE HULGAICHTAI 2020 OND SONGUULID OROH L YUM BOL ALUULNA SHUU. ZAILUULAACHEE