Шүлхийн шалтгааныг тодруулахаар тагнуулынхан ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Шүлхийн шалтгааныг тодруулахаар тагнуулынхан ажиллаж байна

Шүлхийн шалтгааныг тодруулахаар тагнуулынхан ажиллаж байна

Улсын хэмжээнд есөн аймгийн 19 сумдад малын шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг есөн аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.  2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд оруулсан аж. Шүлхий өвчин тасралтгүй гарч байгаа тул учир шалтгааныг тодруулахаар Тагнуулын ерөнхий газраас ажиллаж эхэлсэн байна.  

Сануулахад мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дөрөвдүгээр зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы  Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн  Баруунбүрэн, ДарханУул аймгийн Хонгор суманд тус тус  5 сарын 1 хүртэл цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж эхэлсэн байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж