“Гэр хороолол”-ын зохицуулагчийг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

“Гэр хороолол”-ын зохицуулагчийг саатууллаа

“Гэр хороолол”-ын зохицуулагчийг саатууллаа

‘Гэр хороолол” хөдөлгөөнийхөн буюу гэр хорооллоос ярьж байна’ гэх фэйсбүүк хөдөлгөөний төлөөллийнхөн өнөөдөр /2018.03.02/ Сүхбаатарын талбайд жагссан байна.

Гэвч цагдаагийнхан тус хөдөлгөөний зохион байгуулагч н.Батсүхийг саатуулжээ. Одоогоор ямар үндэслэлээр саатуулсан тухай мэдээлэл тодорхойгүй байна. Гэхдээ цагдаа нар “Мэдүүлэг авах шаардлагатай болсон. Баривчлах бүрэн эрхтэй” гэдэг тайлбар хийжээ.

Яг одоо түүнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс дээр саатуулсан байгаа аж.

Онцлоход, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ‘Гэр хороолол” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд үе, үе цуглаж, гэр хорооллын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл дорвитой томоохон ажил хийх ёстой. Мөн иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгаанд зарцуулах боломжтой байхаар хотын зүгээс шийдвэр гаргах нь иргэдийг хохироосон үйлдэл болно. Өмнө нь хашааны газрыг орон сууцаар шууд солих гэрээтэйгээр ажиллаж болж байсан” гэдэг шаардлага тавьж ирсэн билээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж