БНСУ-ын Ёсү хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хойшлогдлоо | News.MN

БНСУ-ын Ёсү хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ёсү хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хойшлогдлоо

БНСУ-ын Ёсү хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хойшлогдлоо

Өнгөрсөн оны сүүлээр Орхон аймаг БНСУ-ын Ёсү хоттой хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Үүний хүрээнд тус хотод хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг  гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон. Иргэдийг бүртгэх болон ажиллах нөхцөл, цалин, хангамжийн асуудлаар хоёр тал санал солилцож хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөгдөж байна. Гэхдээ  ирэх зургаадугаар сарын 23-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болох тул Орхон аймгаас ажилтан авах асуудлыг  түр хугацаагаар хойшлуулах саналыг БНСУ-ын  Ёсү хотоос ирүүлжээ. Иймд тус хот руу “Ажиллах хүч” гаргах асуудал түр хугацаагаар хойшлогдлоо.

Эх сурвалж: ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж