Торгох шийтгэлээс нэг удаа өршөөх төсөл санаачилна

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Торгох шийтгэлээс нэг удаа өршөөх төсөл санаачилна

Торгох шийтгэлээс нэг удаа өршөөх төсөл санаачилна

Залуу хуульчид Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. Энэ талаар өнөөдөр /2018.03.02/ хуульч А.Гантамир сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгуультай байгаа гэнэ. Иймээс тэд Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаад өршөөх боломжтой гэж үзэж буй юм байна.

Одоогийн байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй жолооч нарын торгууль нийтдээ 5.5 тэрбум төгрөг орчимд хүрчээ. Энэхүү торгуулийг төлөх шийтгэлийг нэг удаад өршөөснөөр улсын төсөвт суух хөрөнгө хасагдах ч иргэдийг санхүүгийн хүндрэлээс хөнгөвчлөх ач холбогдолтой гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж