Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс энэ оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар зудын эрсдэл өндөртэй аймгуудыг гаргасан байдаг. Үүнд:
- Увс аймаг
- Ховд аймаг
- Орхон аймаг
- Өвөрхангай аймаг
Энэ дагуу бид аймгуудын Засаг дарга нараас хаваржилт ямар байгаа талаар тодруулга авлаа.
Хаваржилт хүндэрч болзошгүй байна
80,000 гаруй толгой мал хорогдсон
Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог “Нэг үеэ бодвол дулаарчихлаа. Цаг агаар тогтуун сайхан байна. Малчид өвлийн бэлтгэлээ сайн базаасан. Мөн сум орон нутагтаа “Малчдадаа тусалъя” аяныг зохион байгуулж бод, богийн нэмнээ, лаа, шүдэнз бээлий зэрэг материаллаг хэрэгслээр тусалсан учир өвлийг өнтэй давлаа. Өнгөрсөн онд нийт нутгаар гантай, зуншлага намаржилт тааруу байсан. Хаваржилтын хүндрэлийг амжилттай даван туулахын тулд цаашид өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 80,000 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна. Хорогдсон бог малаас ямаа ихэнх хувийг эзэлж байна” гэв.
Улсын онцгой комиссоос 200 тонн өвс өгсөн
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут “Жаргалант суманд өвөлжилт их хүнд байна. Өнгөрсөн жил нийт нутгаар гандуу байсан учир 8000 тонн өвс хадсан. Мумдын нөөцийн өвс тэжээл дууссан учир гуравдугаар сарын 1-ны өдрөөс Улсын онцгой комиссоос 200 тонн өвс өгсөн. Аль болох бүх малчдадаа л хүргэхийг зорьж байна. Зутруу байгаа малчдад илүү их өвс, тэжээл өгч байгаа. 10300 орчим мал хорогдсон мэдээтэй байна. Хорогдсон малын 600 нь үхэр, 200 нь адуу, үлдсэн хувийг бог мал эзэлж байгаа” гэв.
Улсын онцгой комисст өвс нэмж авах санал хүргүүлсэн
Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд “Хужирт, Хархорин, Уянга, Баян-Өндөр, Бүрд, Зүүн-Баян улаан, Баянгол, Өлзийт сумдад зудын байдалтай байна. Нийтдээ 54,000 мал хорогдсон мэдээтэй байна. Нөөцөлсөн өвс дууссан учир зах зээл дээрээс малчид худалдан авалт хийж байгаа. Засгийн газар болон,улсын онцгой комисст өвс нэмж авах санал хүргүүлсэн. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад өвс тэжээлийн нөөц сайн байх хэрэгтэй” гэж байлаа.
Э.Бурам
Зочин 2018-03-02 122.201.21.210
Өвөрхангай бол говь биш, өвс ургамалтай хангай газар шүү дээ!! Самдан, Цоодолууд зунжин айраг, найр наадам эргүүлсний л гай гарч байна даа!!!
09 2018-03-02 202.179.18.49
Мал хувийн өмч юм уу, эсвэл төрийн өмч юм уу??? Хувийнх бол жирийн иргэдийн татварын мөнгөөр тэднийг тэтгэдэгээ болих хэрэгтэй. Тэгвэл Зүүнхараа, Шаамар, Борнуурын ногоочдыг гантай жил тэтгэ л дээ, та нар!!! Адилхан л хүнс бэлтгэж байгаа шүү дээ!!!!!!!!!
chini hurungu shde 2018-03-02 202.9.42.28
Malchdiin asuudald uursduu iluu hariutslagatai baih heregtei
Зочин 2018-03-02 103.229.120.39
Тахиа шувуу идэгчид минь тэр тахиа гахайгаа юугаар хооллож ямар орчинд өсөж үржидгийг мэдэх үү.органик хоолтонгууд чинь аль хэдийн тэднийг чинь хэрэглээнээсээ хасчихсан шүү дээ
Зочин 2018-03-02 98.234.233.211
Хавар болж болохгvй ээ
Монхүү 2018-03-02 66.181.183.58
Хавар эхлээд 1хонож байхад өвс тэжээлээ дууслаа гэж үү Эрхлээд бна уу?зун намар ажлаа хий…махны үнэ дэлхийн жишигээ давсан шүү!
Зочин 2018-03-02 66.87.73.44
Малчид дандаа ингэж байдаг шд,зунжин найрлаж наадамдчихаад,өвөл жаахан цас орохтой зэрэг зуд тухан боллоо туслаарай гээл…..Нэгэнт мал сүрэг төрийн хамгаалалтанд байдаг юм бол мал сүргээ энэ [Хориотой Үг],залхуу,хариуцлагаггүй малчид нэртэй садистуудаас хамгаалая л даа.
Зочин 2018-03-02 203.169.50.71
mah idehgui amdarnaaa chi muu aalz mine
gobi 2018-03-02 66.181.161.116
chi muu mal mallaj chadahgu ihuu dee uvdguu tevreed tegeed l hevtseer bagaad ulsuj uh
Зочин 2018-03-02 59.153.112.208
Хөдөөнөөс сонгогдсон баян гишүүд чинь тусланаа
Зочин 2018-03-02 66.181.186.217
Hunderch baig, bidend yamar hamaa baina. Ulsad beg tugrugiin tatvar tulduggui malchidiin ovs tejeeliig bid beldej amidrah yostoi yu
Зочин 2018-03-02 203.169.50.71
Mah idehgui amdaraara muu aalz mine
Зочин 2018-03-02 66.181.189.20
Тахиа шувууны махаар болгочихно
hahaha 2018-03-02
uvul ehleegui bhad bayan-ulgii uvs hamag uvsiin avsanshdee. bayn-ulgii hezee ch hotod honi avchirj zardaggui l bhgui yu. hahaha uher mongoluud
Зочин 2018-03-02 64.119.16.155
хөөрхий энэ их цаснаар хаашаа явж байгаа юм
бол доо.