Түм түжигнэж, бум бужигнасан номын сан | News.MN

Түм түжигнэж, бум бужигнасан номын сан

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Түм түжигнэж, бум бужигнасан номын сан

Түм түжигнэж, бум бужигнасан номын сан

Энэ бол 75 жилийн түүхтэй Монгол улсын их сургуулийн шинэ номын сан юм. Өнгөрсөн оны намар нээлтээ хийсэн тус номын өргөө олон мянган уншигчдын хэрэгцээг хангахуйц уншлагын танхим, амралтын хэсэг, музей, кафе, дэлгүүр, АТМ гээд л бүхий л зүйлсийг нэг дор багтаажээ. Тус номын сантай дэлгэрэнгүй танилцахаар үдийн 15.00 цагт зорив.

Ингээд нэг давхарт байрлах “гэрээр олгох номын сан” гэсэн шилэн хаалгатай өрөө анхаарал татав. Үүдэнд нь наймаас есөн оюутан дугаарлан зогсох ба гэрээр авч явах номоо эндээс авдаг гэдгийг оюутнууд хэлж байлаа. Энэ танхимын хамгийн анхаарал татахуйц хэсэг бол сүүлийн үед гарсан бестселлер номуудыг шилэн тавиурт эгнүүлэн байршуулжээ.

Мөн уншлагын танхимд оюутнууд хичээлээ хийж, электрон номын катологиос хүссэн номоо захиалж унших боломжоор хангагдсан байв. Нэг үгээр хэлбэл, шинэ номын санд оюутны суралцах орчин, тав тухыг төгс бүрдүүлсэн байх бөгөөд хичээлээ хийгээд сууж буй оюутнуудын царайг харахад тун урамтай гэрэлтэнэ.

Тус номын сан нийт 700 гаруй суудалтай ба МУИС-ийн 20 мянга гаруй оюутнуудад үйлчилдэг аж. Одоогоор номын сан хүлээн авах хүчин чадлаасаа хамаарч гаднын уншигчдад квот тогтоон үйлчилдэг гэж номын санч нар тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, МУИС-иас бусад сургуульд суралцдаг оюутнаас өдөрт 15-ыг л хүлээн авч үйлчилдэг юм байна.

Номын сан нь уншлагын дөрвөн том танхимтай ба байгалийн ухааны, нийгмийн ухааны, цахим номын танхим, магистр, докторантуудын уншлагын танхимаас бүрддэг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд танхим бүр WiFi-аар бүрэн хангагдаж дэлхийн жишигт нийцсэн электрон катологитой юм.

Дөрөвдүгээр давхарт байрлах уншлагын танхим нь МУИС-ийн магистрант, докторантууд зориулсан онцлогтой гэнэ. Энд 80 гаруй уншигч хүлээн авах суудалтай бөгөөд биднийг очиход танхим дүүрэн уншигчтай байлаа. Тус номын сан нь дэлхийн жишигт нийцсэн “Кохо” системтэй холбосон тул оюутны үнэмлэхээр хүссэн номоо захиалан унших боломжтойг дуулгая.

Гуравдугаар давхарт байрлах “Байгалийн ухааны уншлагын танхим” гэсэн шилэн хаалгаар орлоо. Энэ танхимын гол онцлог нь эко материалаар орчныг бүрдүүлэн өгчээ. Оюутнуудын тав тухыг бүрэн хангасан ба дуу чимээ тусгаарлагч сандал, багаар ажиллахад тохиромжтой ширээ, амралтын хэсгээс бүрдэж байна. Номын санчдын хэлснээр нийтдээ нийт 40 мянга гаруй номын фондтой бөгөөд орос, монгол гэсэн номын сонголтуудтай гэнэ.

Уг танхимын хажууханд цахим номын сан байрладаг юм. Энэ хэсэг бол номын сангийн интернет уншлагын танхимын хэсэг юм. Оюутнууд дурын компьютерт суугаад хүссэн мэдээллээ эндээс авч болно. Хамгийн сонирхолтой нь сүүлийн үеийн техник технологийн  шийдлийг цогцлоосноороо энэ танхим бусдаасаа ялгарна.

Хоёрдугаарт давхарт нийгмийн ухааны уншлагын танхим байрладаг 200 гаруй уншигчдын суудалтай байлаа. Ингээд бид тус номын сангийн захирал Г.Цэрэнтэй цөөм хором ярилцлаа.

-Сайн байна уу, та манай уншигчдад номын сангийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу. Уншлагын танхимууд хэдэн давхарт байрлаж байна вэ?

-Манай номын сан өнгөрсөн жилийн намар нээлтээ хийсэн. Хэдийгээр том барилга байгаа ч гэсэн баруун жигүүр нь 1-4 давхар номын сан, харин 5-6 давхарт лекц семинарын заал байрлаж байгаа. Нийт талбайн 40 орчим хувийг уншлагын танхимууд эзэлж байна. Манай номын сангийн багтаамж нь 700 гаруй уншигчийн суудалтай. Номын санг маань зарим хүмүүс 24 цагаар ажилладаг гэж ойлгоод байх шиг байдаг. Энэ бол ташаа мэдээлэл юм. Бид ажлын өдөр 08.30-20.30 цаг хүртэл ажилладаг. Одоохондоо ачаалал ихтэй байгаа учраас 24 цаг ажиллуулах боломж хараахан нээгдээгүй байна. Цаашдаа нэг уншлагын танхимыг шөнийн цагаар ажиллуулах тухай ярилцаж байгаа. Гэхдээ зөвхөн ачаалал ихтэй шалгалтын үеэр л ажиллуулах болов уу.

-Танай номын сангаар бусад оюутнууд үйлчлүүлэх боломжтой юу. Зөвхөн МУИС-ийн оюутнууд л үйлчлүүлдэг журамтай гэж байсан?

-Манай сургууль 20 мянган оюутантай. Харин номын сан маань 700 гаруй л ширээ сандалтай. Тэгэхээр эхний ээлжинд оюутнууддаа  л үйлчилж байна. Үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүст бид квот тогтоож өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өдөрт 15 гаднын уншигчийг авах журамтай. Одоогоор ачаалал харьцангуй гайгүй, номын сан чөлөөтэй байна. Хавар шалгалтын үеэр л ачаалал нэмэгдэж оюутнуудаар дүүрнэ. Хэрвээ сул орон тоо байвал бүх л хүмүүст манай танхимууд нээлттэй шүү дээ.

-Номын сангийнхаа гол онцлогуудаас товчхон дурдаж болох уу? Мэдээж шинээр нээгдсэн, техник технологиор хангагдсан гээд л олон зүйл байгаа байх?

-Анх нээлтээ хийхэд яригдаж байсан бүхий л зүйлс хэвэндээ байна. Номын сан маань нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилттой ажиллаж байгаа. Мөн дөрвөн уншлагын танхимтай. Бас цахим уншлагын танхим ч бий. Ер нь оюутнуудын хичээлээ хийх тав тухтай орчныг цогцоор нь хангаж чадсан гэж санагддаг.

Д.Гантулга 4-р курсийн оюутан

Би байгалийн ухааны чиглэлээр суралцдаг. Өнгөрсөн жилээс эхлэн манай сургууль шинэ номын сантай болсон. Үүнд маш их баяртай байгаа. Оюутнууд тав тухтай орчинд бүх номоо сонгоод үйлчлүүлэх боломж нь нээлттэй. Би заримдаа өглөө ирээд орой болтол л номын санд суудаг. Гэхдээ миний бодлоор жоохон эрт хаачихдаг юм шиг санагддаг. Ер нь бол байнга л дүүрэн хүнтэй байдаг л даа.

Хоёрдугаар курсийн оюутан Ц.Гансэлэм

Гэрээр олгох номын сангаас хэрэглээний шинжлэх ухаан, байгалийн ухааны номын сангаас номоо авдаг.  Ачаалал их байдаг.

Ерөнхийдөө мэргэжлийн номын хүрэлцээ бага байдаг. Хэдийгээр гэрээр ном авч унших боломжтой ч гурван хоногт амждаггүй. Миний хувьд энэ номын сангаар долоо хоногтоо 2-3 удаа үйлчлүүлдэг. Бусад номын сантай харьцуулахад сая шинээр нээгдсэн, бусад системүүдээс илүү зохион байгуулалттай байгаа. Гэхдээ нэг сонин зүйл нь байнга улавч зүүдэг. Улавч зүүхгүй бол ер нь дотогшоо оруулахгүй дээ.

Г.Цацрал 4-р курсийн оюутан

Яг л гадаадад суралцаж байгаа юм шиг санагддаг. Одоо картаар ном авах үйлчилгээ нь бүгдээрээ л өөр болсон. Манайх лаборатори гээд л бүхий л зүйлс цогц байгаа. Ихэвчлэн хоёрдугаар давхрын танхимаар үйлчлүүлдэг.

Гэрэл зургийг Н.Батмөнх 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ingen 2018-03-02 202.9.43.159

Sonirhoid orj uzsen dotor n yasan ch goyo yum odoogiin oyutanuud uursduu l hicheevel surah orchin saikhan bolson sanagdsan.Baruun untsugt nomiin san bololtoi dotor n zaluuhan ohin ineegeed l sain baina uu ta tanid yugaar tuslah we geed hariltsaa ch bas ih goyo sanagdsan. Saikhan gazar bnlee

Avatar

Зочин 2018-03-02

Их сургуулийг хотхоноор хегжуулэх яасан бэ! Энэ олон их сургууль нэртэй коллежуудынхаа учрыг олох, ШУА -г даруй еерчлех хэрэгтэй бна.

Avatar

Багш нараа тагнах 2018-03-02 103.229.123.173

Багш нараа тагнаж чагнадаг, цагдаа шүүхэд өгдөг удирдлагатай байхад хичнээн сайхан номын сантай байгаад ч нэмэргүй эрдмийн өргөө бузартана шүү

Avatar

соёлтой байя 2018-03-02 210.191.40.106

Гадуур хувцас, гутлаа тайлж орж хэвших хэрэгтэй. Нарантуулын зах шиг байдаг шүү,
оюутнууд нь биеэ зөв авч явж сурах хэрэгтэй, идэж уухыг хориглох хэрэгтэй, өөрийн оюутнуудад үйлчилж хүч хүрэхгүй байж олон нийтэд үйлчлэнэ гэх нь бодит байдалд нийцэхгүй, оюутнууд цахим үнэмлэхээрээ нэвтэрдэг хаалгатай болох нь зүйтэй, одоо бол хаанахын хэн нь мэдэгдэхгүй хэн ч орж ирээд сэлгүүцэж байгаа, хулгай байн байн гардаг

Avatar

Зочин 2018-03-02 64.119.16.188

Odoogoos 17 jiliin omno MUISd suraltsaj bailaa. Nomiin sand suudal olddoggui bailaa. Odoogiin ouytanuud aztai um aa.

Avatar

DD 2018-03-02 103.10.23.252

Odo buuuur oldoho bolisn. Bi 4-r damja neg 2 jiliin umnu gaigui bsn Nom suudal ali ali ni oldohgui ocer ni diildehguie buun stress. Tsagaa sungah gm oyutnaa bodson um hezee hhn???? Bi ch tugslu ashgui. YUN DELKHIIN JISHIG TSAASHAA.

Avatar

Зочин 2018-03-02 182.160.5.229

оркууд

Avatar

Зочин 2018-03-02 182.160.33.136

20 000 ulavch heregtei yum baina. deer ni nogoo gadnii oyuutnii 15 sh ulavch. za tegeed nomiin sangiin ajiltnuudiin hos ulavch. gyalgar uutan ulavch neg udaa heregleed l hayaad baina baigaliig estoi neg bohirduulj ogohndee.

Avatar

mmm 2018-03-02 182.160.4.39

Muisin oyutnuud uursduu daawuun ulawch heregledeg zaawal ingej ymig surug talaas ni shuumjleh hereg bdimu?

Avatar

Зочин 2018-03-02 66.181.189.101

Улавч өмсөж сурах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-02 27.123.212.137

Ene Tseren gej neg l arhichin huuhen yum shig haragdaad bhiin.

Avatar

tsts 2018-03-02

yamar sonin yumbde zailul, zugeer harah hoer nudend chine hen yaj haragdah ter huniig dugnedeg yumuu, arhichin hun yaj haragddag yum, zugerl amand orson ug buree gargaj sorog energie tsatsah albaguishu

Avatar

Зочин 2018-03-02 202.70.34.70

Үнэхээр сайхан. Монголын ирээдүй.

Avatar

Зочин 2018-03-02 202.21.117.230

МУИС-ийн шинэ номын сан 75 жилийн түүхтэй гэнээ. Утга зүйн ямарч авцалдаа. алга. Шинэ байж 75 жил болсон гэх. МУИС-ийн номын сан 75 жилийн түүхэндээ анх удаа шинэ салбарынхаа нээлтийг хийгээд удаагүй байна.гэж бичих хэрэгтэй шүү дээ. Тэгээд сэтгүүлч гээд байгаа ухаантай

Avatar

Зочин 2018-03-02 182.160.35.164

gadnii 15-han hynd yilchleh ni baga too baina. tegeed ter 15 ni oor surguuliin oyuutanuu. oyuutan bish bol yilchlehgyi yumuu.

Avatar

Зочин 2018-03-02 66.181.178.184

Яг үнэндээ гаднын 15 хүнд үйлчлэх нь ч өндөр тоо. 20'000 оюутанд 700 гаруйхан суудалтай шинэ номын сан үйлчлээд ч хүрэлцэхгүй байхад энэ бол харин ч завшаан гэж хэлэхэд болно. Номын хүрэлцээ, сонголт ихтэй номын сан олон байхад яагаад заавал шинэ рүү нь чичрээд байгааг чинь ойлгохыг ч хүсэхгүй байна!

Avatar

Зочин 2018-03-02

20000 oyutand 700 sandl shiree, ihevhlen l duuren baidag manai nomiin san, tegj baihad yu yariad bgan, ssuuliin heden jiliin oyutnuudiin surgaltiin tolbor deer nemj awch baisan suuri huraamj geh muisiin oyutnuudiin tosow mongoor bosson nomiin san baihad , 15 bolj l baianshd

Avatar

Зочин 2018-03-02 115.187.88.12

Za yostoi goyo nomiin sain bolson bna. Daanch muis d bkhad iim nomiin santai baikhgui yaavaa l gesen bodol turluu. Yamar ch bsan unekheer goyo bolson bna, odoo surguuliin barilguudaa iim bolgokh kheregtei

Avatar

Муис 2018-03-02 219.142.99.4

Муис өөрийн хөрөнгөөр биш улсын хөрөнгөөр барьчихаад өдөрт гадны 15-хан хүнд үйлчилнэ гэж юу гэсэн үгий, жинхэндээ бол муис-н оюутны суудлын тоог л нэмсэн байх. Улсын төв номын сангаа өргөтгөх цаг болжээ

Avatar

Зочин 2018-03-02 103.229.123.84

Diilenhi huvi ni yoponi horongo orulalttai bsn sanagdjin

Avatar

Malaa 2018-03-02 64.119.20.187

niit horong oruulaltiin 80 huvi n yponii zasgiin gazraas muisiin 75 jiliin oig tohiolduulan beleg bolgon horongo orulsan ulsaas buyu niit oyutnuudiin jilees jild tuldug tulburuuss uldsen 20 huviig gargasan bolno. yugaa ch medehgu bj olon 7 yum yaridag naad hodoo zangaa odoo hayaach

Avatar

Зочин 2018-03-02

yu ch medehgui baij hudlaa tom yum yariad medemhiireed baigaa chine humuust teneg haragdaj baina..yponii zasgiin gazar, oyutnuudiin suuri huraamjiin mongoor barisan

Avatar

Оюутан 2018-03-02

Миний сонссоноор МУИС номын сан барих мөнгийг 96% өөрийн санхүүжилтээр буюу оюутнууд бидний төлбөрийн мөнгөөр барьсан гэж байсан. Японоос нэг төгрөг ч ороогүй байх. Нээлтэн дээр байсан оюутнууд бүгд л сонссон байх. Шинэ юм босохоор дандаа зээл тусламжаар барьсан гэж харддаг муухай зан хэрэггүй байх. 100% Монголчуудын тэр тусмаа МУИС өөрийн хөрөнгөөр юу босгож чаддагаа харуулсан шүү. Энэ барилга уншлагын танхимын дотоод засал үнэхээр гоё

Avatar

Зочин 2018-03-02 202.179.26.78

Амжилт хүсье

Avatar

зочин 2018-03-02 119.40.99.2

Хүнээр дамжуулж ном авдаг системийг ерөөсөө ойлгохгүй юм. Заавал нэг номын санч бүртгэл энэ тэр хийх юм. Энэ монгол сэтгэлгээ юү?

Avatar

зочин 2018-03-02 182.160.38.88

монголчууд ном урдаг, авч яваад эргүүлж өгдөггүй, хянаж шалгахгүй бол болдоггүй юм, хариулсан байх гэж бодож байна

Avatar

Зочин 2018-03-02 139.227.245.153

Сүүийн үед гарсан ном сэтгүүлүүд байхгүй, 700 гаруйхан ширээ сандалтай юм бол болоогүй байна. Дээрээс нь тавилганых нь зохион байгуулалт, дотор засал нь тохиромжгүй, хамгийн гол нь гэрэлтүүлэг муутай санагдлаа. Ширээ болгонд разетка байх ёстой. Эрт хаагддаг гэсэн байна. 24 цагаар үйлчилдэггүй юм уу?Улавч зүүх гэдэг үнэхээр тэнэг шаардлага байна. Миний хятадад сурдаг сургуульд байхгүй ном гэж ер нь байдаггүй, байхгүй бол интернетээр захиалаад орхиход л гадаадын ямар ч хэвлэлийн газрын, ямар ч үнэтэй ном байсан сарын дотор холбогдоод авчирсан байдаг. Бас анх орж ирээд картаараа ширээний дугаараа бүртгүүлээд цайны цагаар бол 1 цаг, бусад үед 20 минут ширээгээ орхиж гадагшаа гарах боломжтойгоор системд зохицуулсан байдаг. Бас аспирант бол 40 хүртэлх номыг 4 сараар, оюутан бол 20 хүртэлх номыг 4 сараар гэрээр авдаг. Номын санд энд тэндгүй сканнер, хувилагч байдаг. Номны 1/3 хэсгийг нэг удаадаа канондохыг зөвшөөрдөг. Ном зээлэх буцаах үйл ажиллагаа бүрэн автомат. Номын сангийн IP-гаар гадаад дотоодын Web of Knowledge、EMBase、Proquest、OVID,EBSCO гэх мэт өч төчнөөн database руу ор хэрэгтэй материал, диссертациудыг бүрэн эхээр нь шууд татаж авна. Долоо хоног болгон номын сангаас нээлттэй хичээл явуулж тэдгээр дата сангуудыг хэрхэн зөв ашиглах, диссертаци, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, endnote гэх мэт програмууд яаж ашиглах талаар заадаг. Тэгээд хамгийн гол нь номын санчид, ажилчид нь үнэхээр сайхан ааштай. Ямар ч илүү юм асууж лавладаггүй, шаарддаггүй, загнадаггүй.

Avatar

Зочин 2018-03-02 202.131.243.162

[Хориотой Үг] орк оо чи гэртээ гуталтайгаа явдаг уу? хүн болох болоогүй байна даа, чи!!!

Avatar

Mongol huu 2018-03-02

Naad database uud ruu chini dotood shuljeenees ni orj boldog yum bn lee shuu oshoo zondoo sanguud bsn

Avatar

иргэн 2018-03-02 103.57.95.239

тэнд чийглэг тул өөр, улавч өмсөх нь юу ь буруу байна вэ, ядаж тоос шороо бага та нарт л хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-02 64.119.27.219

Эхлээд ороод үзчих. Тэгээд үйлчлүүлчих. За тэгээд шүүмжлэх юм байвал шүүмжил.

Avatar

Zochin 2018-03-02 202.9.43.159

Uneheer saikhan nomiin san mongold iim nomiin san anh udaa sh deee. Delhiin undur hugjiltui orontoi yum bgon bitgii jishej bai l daa nadad bol orood l garhad uneheer taalagdsan

Avatar

man 2018-03-02 202.21.117.230

Gantulga goyo zaluu yumaaa

Avatar

АРД 2018-03-02 202.131.243.162

Улавч өмсүүлж хэвшүүлнэ гэдэг маш зөв шүү!!! Гэртээ гуталтайгаа ордоггүй л байхгүй юу. Энэ номын сан чинь оюутан та бүгдийн 2 дахь гэр л гэсэн үг. Тэгээд ч 700 хүний шавар шавхайг цэвэрлэх ажлыг хөнгөвчилж мөн давхар цэвэрлэгчийн зардлыг ч хэмнэх сайн талтай.Маш зөв шийдэл байна. Ер нь энэ дэлхийн хамгийн соёлтой хүмүүс Азид л байна даа. Япон, Солонгосоос суралцах зүйл бидэнд маш их байна аа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж