Биткойны үйлчилгээ эрхэлдэг гэх компани нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны “Viva city” хотхоны N4 байрны хонгилд байрлан ажиллаж байна. Тус компани нь цахилгааны төлбөрөө тухайн байрны оршин суугчдын цахилгааны төлбөрт шингээн хохироож байна гэх мэдээллээр албаны хүмүүстэй нь уулзаж яриа авах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Харин тус хотхоны оршин суугчдын ярьснаар өнгөрсөн оны есдүгээр сараас цахилгааны төлбөр нь сар тутамд өмнө төлж ирсэн төлбөрөөс 5000-15000 мянган төгрөгөөр нэмэгдэх болжээ.
Энэ тухай
“Viva city” хотхоны N4 байрны дөрвөн давхрын 4 тоотод амьдардаг Ш.Баатар “2012 оноос хойш амьдарч байна. Гэвч энэ оны есдүгээр сараас цахилгааны төлбөр 10.000 төгрөгөөр нэмэгдэж гарах болсон. Биткойн гэх зүйлийг үйлдвэрлэдэг компани манай байрны хонгилд байдгийг мэднэ. Хоёр жилийн өмнө байрны Сууц өмчлөгчдийн холбооны хүн “Танайхаас доошоо хонгил руу цахилгааны утас татан авч болох уу?. Цахилгааны төлбөрт ямар ч өөрчлөлт гарахгүй” гэж байсан хэмээн ярилаа.
Мөн зэргэлдээх айлын Б.Байгаль “Энэ байранд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Сүүлийн саруудад цахилгааны төлбөр 8000-12000 төгрөгөөр нэмэгдэх болсон. Өдрийн цагаар цахилгаан хэлбэлзэх зэрэг асуудал үе үе гардаг. Байрны оршин суугчдаас биткойн үйлдвэрлэдэг компаниас болоод төлбөр нэмэгдэж гараад байна гэх яриа сонссон. Би үүнтэй санал нийлж байна. Яагаад гэвэл цахилгааны өртөг нэмэгдэнэ үү гэхээс хасагдахаа байсан” гэлээ.
Харин Д.Баярмаа нь “Манайх өнгөрсөн жилийн өдийд “Viva city” хотхоны N4 байрны гурван давхрын 5 тоотод нүүж ирсэн. Өмнө нь цахилгааны төлбөр 43000-50000 төгрөгийн хооронд гардаг байсан бол энэ оны есдүгээр сарын сүүлээс 5000-8000 төгрөгөөр нэмэгдэн 60000 төгрөг орчим гарах болсон. Манай байрны хонгилд биткойн үйлдвэрлэдэг компани үйл ажиллагаа явуулдаг болсноос хойш цахилгааны үнэ мэдэгдэхүйц нэмэгдэх болсон” гэж ярьсан юм.
С.Баасандулам
Зочин 2018-03-02 150.129.143.147
Биткойн олборлож болно Харин оршин суугчидийн цахилгаанаар олборлож яаж байгаа юм даварсан новшнууд вэээ
Зочин 2018-03-02 43.242.243.192
Mining гэхийг Биткойн олборлолт гэж ойлгоод тэгээд хаанаас ч юм ухаад авчихдаг юм шиг яриад байх юм. Энд бичсэн нь ч гэсэн нэг л оновчгүй иш мухаргүй юм байх юм. Тэр блок чэйн гэж яг ямар зарчим болохыг цэгцтэй тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ чинь нэг ёсондоо цахим мөнгөний бирж шиг л юм байгаа биз дээ? Цахим мөнгөөр үйлчилгээ хийж хөлс авах маягаар биткойноо үржүүлдэг сэрверийг л майнин хийх гээд байгаа юм биш үү? Ингэхийн тулд найдвартай ажилладаг сервер төхөөрөмж, олон Vga карт хэрэг болдог. Сэрвер тасралтгүй ажиллах ёстой. Ийм сэрвер олшрохын хэрээр цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Тэрний төлөө хаа хамаагүй айлуудын токны зарцуулалт нэмэгддэг нь ч юу билээ. Майнин хийгчид нь нийтийн хэрэглээнээс саадаггүй л юм бол тийм юм гэж байхгүй. Майнин өсөхтэй холбогдоод нэг онцгүй үр дагавар гарсан нь vga картны үнэ тэнгэрт хадчирсан. Энэ л жаахан новшийн юм даа.
Hahaha 2018-03-02 202.9.41.167
Tsahim mungu gechihjee. Mungu ni tulburiin heregsel boloh yostoi. Bitcoinooroo talhaa avaad idej chadah u, chi?
Nar 2018-03-02 66.181.189.12
Бичиж байгаа нь ч тэр ярьж байгаа нь ч тэр арай л юмаа тог 50-60 мянга гардаг айлууд гэхээр гайхаад байна байраараа тийм баячууд байдаг юмуу, ихдээ л 30.000 гарчхаар айлуудын уур хүрээд хэрүүл маргаан болдог биздээ тэгсэн эд нар чинь 50.000 г урд нь хэрүүл уруулгүй төлчхөөд байдаг байсан юм байна шд хаха
5 2018-03-02 66.181.164.171
тус байгууллага 9 сараас хойш цахилгаанд ямар мөнгө төлсөнийг шалгахад л асуудал ойлгомжтой болно. Учир нь үүнд маш их цахилгаан эрчим хүч хэрэглэх учраас оршин суугчдыг хохироосон эсэхйг шалгаж ядах юм уул нь байхгүй. Тэд бага мөнгө төлсөн байвал угаасаа тэдний мөнгийг оршин суугчид хувааж төлсөн гэсэн үг. Тэгээд СӨХ ч гэсэн ноотой гэсэн үг.
Зочин 2018-03-02 115.187.88.12
Yer n ene SOX nertei luivarchdiig boliulval taarna. Neg bol id nart tavikh khyanaltiig saijruulj, dansiig n shilen bolgokh kheregtei. Yamar yumand mungu zartsuulj baigaan medegdekhgui baakhan SOX baigaad baidag, mungu khuraana, ailgan surduulne, tog taslana, us taslana, mashina zailuul gene. Ene SOX iin khyanaltiig sain shalgakh kheregetei.
soh 2018-03-02 66.181.160.82
ene irged sariin huraamjaaa 2-6 sar toloogui uls bna bitgii hudlaa yari ene setguulch manaid ireegui shuu de hajuu haalga nudej bgaad yabsan bna lee bid shuuhdene
999 2018-03-02 66.181.161.112
Shuuhdene gedeg l lalaruudda. Yaahvee orvongoor ni erguulne. Neere ta hed solongos yavhaa bolitson uu? Asuudal uuseed
Zoch 2018-03-02
Toг эх гарна.Бүх байраараа цахилгааны монтаж хийх хэрэг гарна.
Irgen 2018-03-02 182.160.34.71
Tulbur 40-50.0 gardag geheer yu hiideg baihuu? Manaih 10-15.0 l gardag shde. Gehdee bi 2uulhnaa l daa????
Зочин 2018-03-02 203.91.115.37
СӨХ гэж мөнгө идэж уусан хүмүүс байдаг.
Зочин 2018-03-02 43.228.131.110
ТАЛХ Ганхуягын цэргүүдийг УСТГА.
Иргэн 2018-03-02 122.201.26.172
Оршин суугчдыг хохирооосон ГЭМТ ХЭРГИЙН шинжтэй үйлдэл байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа өвч, зохих журмаар нь шалгаж тогтоож өгнө гэж найдаж байна.
Зочин 2018-03-02 165.100.143.222
Mongold hiideg bolson yum baih daa. Tsahim menge gedeg, bas bieteer yildverledeg bolson yum uu. Asvel negiigee huuraad baina uu?
Зочин 2018-03-02 202.21.106.159
та бүртгүүлээд үнэгүй биткойноо аваарай хаяг https://goo.gl/Qg5qCJ
Хи Хм 2018-03-02 202.21.116.2
Биткойн үйлдвэрлэж байна. Зөвхөн Монголд
РАВДАН 2018-03-02 66.181.161.117
БИТКОЙНЧУУДАД ҮХЭЛ!
Зочин 2018-03-02 66.181.187.17
Биткойн олбороЛ дог ХЭРЭГСЭЛҮҮД АСАР ХОРТОЙ ХЭТ ЯГААН ТУЯА ,ЦАЦРАГ ИДЭВХ ЯЛГАРУУЛДАГ ГЭСЭН .
Зочин 2018-03-02 64.119.18.128
олборлодог гээч дээ ядахдаа
zochin 2018-03-02 203.91.119.102
цахилгааны төлбөр 40 – 50000 гардаг гэхээр гэртээ прожектор /проектор биш шүү/ асаадаг хэрэг үү