Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хог боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр барих чиглэлээр БНХАУ-даа тэргүүлдэг Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяотай уулзлаа. Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах асуудлаар ярилцаж байгаадаа баяртай байна. Учир нь нийслэл хотод хог бүрэн боловсруулах технологи бүхий үйлдвэрийг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлага бий. Олон жил энэ тухай ярьдаг ч бодит үр дүнд хүрээгүй. Тийм учраас бид энэ ажлыг зоригтой хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцана” гэлээ.
БНХАУ-ын Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяо хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлага манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Тус компани нь хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ, энэ чиглэлийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулдаг. Хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. БНХАУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 89 төсөл улсдаа хэрэгжүүлдэг. Хог тээвэрлэхээс өгсүүлээд боловсруулах хүртэл бүхий л дамжлагыг өөрсдөө хийдэг” хэмээн танилцууллаа.
Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүний 70 орчим хувь нь төвлөрсөн хогийн цэгт хүргэгдэж, хөрсөөр дарж булагдаж байна. Харин 20 хувь нь хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдээр дамжин хог боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэр, архины үйлдвэрт хүргэгдэж, зарим хэсгийг БНХАУ руу экспортолж байна.
Хог шатааж, эрчим хүч гаргах технологийг Европын болон Азийн олон улс орнуудад нэвтэрсэн байдаг байна. Уг уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЗАА-ны тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ard 2018-03-02 202.21.117.178
Yrisaar baigad domog shig bolj ee!
АРД 2018-03-02 202.131.243.162
Маш зөв байна!!! Бид Хятадтай хамт хөгжмөөр байна!!! 21-р зуун гарчихаад байхад модон жорлон дотор амьдарч, хогон дунд амьдармаагүй байна. Хятад, Оростой харилцан ашигтай ажиллаж хөгжмөөр байна!!!
зочин 2018-03-02 202.9.41.220
28 ЖИЛ ҮЛГЭР ЯРЬСАН …
Уншигч 2018-03-02 202.179.24.153
Хятадааас өөр улстай яриач ээ! Монгол инженер яриад байсан санагдах юм . Түүнтэй уулзаач! " Гавихгүйг өргөн түшвээс гай зовлон удмуй" хэмээсэн Их Эзэн Чингис хааны маань сургааль юутай үнэн бэ?!
АРД 2018-03-02 202.131.243.162
Монгол ялна багийн [Хориотой Үг] орк оо!!! Бид Хятадтай хамт хөгжмөөр байна!!! 21-р зуун гарчихаад байхад модон жорлон дотор амьдарч, хогон дунд амьдармаагүй байна. Хятад, Оростой харилцан ашигтай ажиллаж хөгжмөөр байна!!!
Зочин 2018-03-02 202.179.31.58
Битгий балайраад байгаач ядаж бүгд ядаж нүүрсээ түлдэг болчих
Одоо яахвээдээ 2018-03-02 202.72.245.194
УУЛ НЬ ХОГ ШАТААХ БОЛ ЗАРДАЛ ИХТЭЙ ХАМГИЙН МУУ ТЕХНОЛОГИ Ш ДЭЭ