“Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй” | News.MN

“Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй”

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

“Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй”

“Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй”

НИТХ-ын дарга С.Амарсайханаас цаг үеийн  үйл явдалтай холбогдуулан тодруулга авлаа.


-Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын тухай яриа анхаарлыг татах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?

НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах зардлаа урамшуулал хэлбэрээр авч ирсэн. Одоо ч авч байгаа нь үнэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хууль болон  хурлын төлөөлөгчидөд урамшуулал олгох тухай НИТХ-ын 2012 оны 70-р тогтоолын дагуу Нийслэлийн төсөвт жил бүр тогтмол тусгагдаж ирсэн байдаг.

-НИТХ-ын  төлөөлөгчид  ямар зориулалтаар урамшуулал авч ирсэн вэ?

-Нийслэл, дүүргийн төлөөлөгчидөд 2008 оноос хойш урамшуулал гэхээсээ илүүтэй үйл ажиллагааны зардлыг нь олгож эхэлсэн юм билээ. Тодорхой зардалгүйгээр тойрог, дүүргийнхээ иргэд сонгогчдын төдийгүй нийслэлийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Тийм ч учраас үе үеийн НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг урамшуулал хэлбэрээр олгож ирсэн. Үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Харин ч ил тод, нээлттэй болгож, төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулах цаг нь болсон гэдэг талаар өмнөх хурлууд дээр би  удаа дараа мэдэгдэж байсан.

-Төлөөлөгчидөд хэдий хэмжээний урамшууллыг ямар хугацаанд олгодог вэ? 

-Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50.0 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны 6 сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон. Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10.0 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон.

-Урамшууллын асуудлыг Хурлын дарга бие даан шийддэг юмуу, эсвэл Төлөөлөгчдийн хуралдаанаар шийддэг үү?

-Ийм асуудлыг С.Амарсайхан гэдэг хүн дур зоргоороо шийдвэрлэдэг юм биш. Урамшуулалттай холбоотой зардлыг жил бүр Нийслэлийн төсвийг батлах үеэр төсөвт суулгаж, зориулалтын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Хурлын даргын хувьд гарын үсэг зурж тогтоолыг албажуулдаг учиртай.
 

Л.ХАЛИУ  

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-02 43.242.243.2

юу хийж байнаа бидний татварт өгсөн мөнгийг энэ луйварчид яаж цамаан загнаж байнаа,,,,

Avatar

peeeee 2018-03-02 182.160.34.71

Arai ch davarch baina shuu, Irgediin tuluulugch boloh geed dairaad bdag ni iim uchirtaim baij.

Avatar

Зочин 2018-03-02 103.57.92.26

ДЭНДҮҮ даварч байна шүү

Avatar

Зочин 2018-03-02 103.57.92.26

Арайчдээ ЮУ ХИЙДЭГ ГЭЖ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ТЭР ОЛОН САЯАР АВДАГ БАЙНАА

Avatar

бат 2018-03-02 202.70.36.14

урамшууллыг тойрогтоо зарцуулах хэрэггүй ш тээ өөрөө яаж амьдрах юм, эсхүл заавал мөнгөтэй хүн байх ёстой юм уу

Avatar

иргэн 2018-03-02 103.57.92.128

Хэрэгтэй, үр бүтээлтэй хүнд хүрсэн ажил хийх хэрэгтэй шүүдээ. Өөрөөсөө өгч байгаа юм шиг ярьцгааж элдэв реклам хийдгийг болиулах хэрэгтэй. Бидний татварын мөнгийг буруу зарцгаадаг шүү. Улсын төсвөөр сургууль цэцэрлэг эмнэлэг барьчаад гишүүд хийсэн өгсөн юм шиг нийтэд ярьж танилцуулдаг буруу зуршил тогтсон маш хариуцлагатгүй тогтолцоо.

Avatar

Зочин 2018-03-02 202.21.118.6

uramshuulal gedeg ni buruu

Avatar

Зочин 2018-03-02 64.119.17.202

Тэгээд энэ мөнгөөрөө иргэдэд аарц уулгаж, ёолконд орох боломж олгоод байгаа юмуу.

Avatar

иргэн 2018-03-02 64.119.27.83

Шат шатандаа янз бүрийн нэр хаягаар татварын мөнгийг ч ёстой нэг ашигласан шиг юм болох юмдаа,ер нь үнэн хэрэг дээрээ манай улсад эдийн засгийн хямрал болсон юм уу?ер нь ил далд хэрээс хэтэрсэн ашиглал үрэгдэл шамшигдал луйвар хулгайн нийлбэр хохиролыг ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ гэж сүржигнээд өөрсдөө ял хариуцлагаас зайлцгаасан байхыг үгүйсгэхийн аргагүй,иймд зохих байгууллага албан тушаалтанууд анхааралдаа авахад илүүдэхгүйл бол уу?

Avatar

Амарсайхан чинь овоо 2018-03-02 66.181.187.19

Энэ Амарсайхан чинь овоо шударга эр үү дээ.

Avatar

Амарсайхан чинь овоо 2018-03-02 66.181.187.19

Энэ Амарсайхан чинь овоо шударга эр үү дээ.

Avatar

зочин 2018-03-02 119.40.99.2

Даанч дээ, нийслэлд юу хийсэн гэж авч байгаа юм бэ? Хэн гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. дэндүү юмаа

Avatar

Суудал 2018-03-02 202.21.106.105

Суудал булаалцалдсан хэдэн новшнууд л байдаг.Тэгсэн гэж шагнах гээгүй бол юун урамшуулал энэ тэр бэ

Avatar

C 2018-03-02 27.123.214.117

Boliochee ogtsruulay

Avatar

Зочин 2018-03-02 202.131.236.170

Ийм л учраас НИТХ-д суух сонирхол асар их багаа юм даа. 1сард 4166660 төг-н цалин авнаа гэсэн үг дээ. Хотын түгжрэл, өмхий үнэрээ арилгаж чадахгүй байж, их л цамаан зантай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж