Хуурамч 10 мянгатаар худалдаа хийсэн иргэдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Хуурамч 10 мянгатаар худалдаа хийсэн иргэдийг саатуулжээ

Хуурамч 10 мянгатаар худалдаа хийсэн иргэдийг саатуулжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний нэгэн дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

Тэд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай Э, Баянзүрх дүүргийн иргэн 45 настай Ц.Нар байсан бөгөөд хуурамч 10 мянгатын дэвсгэртээр архи худалдан авсан юм байна. Уг хуурамч төгрөг нь нууцлалын тэмдэггүй байжээ.

Худалдагч эхлээд үйлчилгээ үзүүлж байхдаа хуурамч мөнгөн дэвсгэртийг анзаараагүй гэнэ. Харин дараа нь мэдэж, цагдаад ханджээ.

Одоо энэ хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж буй аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж