Манай улсын хувьд олон нийтийн харилцаа нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа тэр дундаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн харилцаа чухал нөлөөтэй юм.
Энэ ч үүднээс өнөөдөр Удирдлагын академийн “Нийгмийн харилцаа”-ны тэнхимийн багш, дэд профессор Э.Ариунаа “Олон нийтийн харилцааг удирдах, олон нийтийн санаа бодлыг судлах арга зүй” сэдвээр Замын цагдаагийн албаны алба хаагчдад сургалт орлоо.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар