Уул уурхайн баялгаасаа хувь хүртдэг болохын тулд хувьцаа эзэмшихийг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ээр баталгаа болгож, “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларын зээл өр болон хувирч, сард 700 мянган ам.долларын дарамт учруулж байхад 3 сая иргэн хувьцаа эзэмших боломжтой гэж үү? Хэрэв энэ өрийг дарахгүй бол “Эрдэнэт”-ийг бусдад алдах эрсдэл бий.
Нөгөөтэйгүүр, Засгийн газар “Монголын зэс” корпорацийн худалдан авсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн шилжүүлж авсан нь олон улсын Арбитрт очих бас нэгэн шалтгааныг бий болгосон.
Хэдийгээр “Монголын зэс” корпораци энэ асуудлаар Лондонгийн арбитрт хараахан хандаагүй байгаа ч Үндсэн хуулийн Цэцэд очсон маргаан эцэслэсний дараа гомдол гаргах тухай дуулдаж буй.
Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа энэхүү өмчлөл тойрсон маргааныг хэлэлцээд Засгийн газрын талд шийдвэр гаргасан ч ‘Монголын зэс” корпорацид 400 сая ам.доллар төлөх даалгавар өгсөн нь үнэндээ бол өр юм. Товчхондоо энэ их өр, энэ их маргаан хэзээ эцэслэгдэх вэ гэдэгт өнөөдөр хэн ч хариулт өгч чадахгүй л сууна.
Уг нь уул уурхайн баялгаас иргэд ашиг хүртдэг болохын тулд компани нь ашигтай ажиллах ёстой. Хоёрдугаарт хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстой. Гуравт компани нь нээлттэй байх. Дөрөвт, элдэв шахаа, шантаажнаас хол байх ёстой.
Учир нь, төрд байгаа бүхэн үнэгүйддэг. Яагаад “Эрдэнэт” сонгуульд ялсан нам болгоны саалийн үнээ, шахаагаа хийдэг газар нь болж хувирдаг вэ гэвэл гагцхүү өмчлөлтэй нь холбоотой. Үнэндээ бол “Жаст”-ын Ш.Батхүү хувийн компанидаа “Эрдэнэт”-ээр баталгаа болгож, “Стандарт” банкнаас зээл авсан байгаа нь төрийн мэдлийн компанид хулгай хэрхэн нүүрлэдгийг тод томруун харуулсан нэг л жишээ.
Цааш нь ухвал,
“Монголын зэс” корпораци тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээс өмнө захирлууд нь валютаар цалинждаг тухай, хэчнээн зуун сая төгрөгөөр байр, машин худалдан авч тансаглаж байгаа тухай олонтаа л шуугицгаасан, шүүмжилсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүгийн бизнесийг дэмжих “шахаа”-ны газар нь болсон тухай дөжиртлөө л сонссон. Тэр байтугай дэлгүүр, худалдааны төвүүдээр 300 төгрөгөөр худалдаалагддаг ариун цэврийн цаасыг нэг бүрийг нь 4000 төгрөгөөр шахсан, үеэ өнгөрөөж, ашиглах боломжгүй болсон техник хэрэгслийг хэдэн тэрбум төгрөгөөр шахсан гээд тоочоод байвал дуусашгүй.
Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхий л худалдан авалт нь нээлттэй сонгон шалгаруулалтаар явагддаг болсон нь төр, хувийн хэвшил хэн, хэндээ хяналт тавьж, ажиллах боломжтойн жишээ болсон болов уу.
Гэвч өнөөдөр “Эрдэнэт”-ийн эзэмшил 100 хувь төрийн мэдэлд ирснээр тавих хяналт өмнөх шигээ чанга гэж хэлэхэд бэрхтэй. Удирдах зөвлөлийн долоон гишүүн нь Засгийн газрын атганд улс төрийн томилгоотой улс шүү дээ. Далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орно. Ийм төлөөллөөр ард түмэн өмчөө мануулж суугаа гэж өөрсдийгөө хуураад хэрэггүй. Сонгууль болж, Засаг солигдоход тэднээс дээрдэхгүй төлөөлөл дахин бүрдэнэ. Сурсан зангаараа шахаагаа хийхийг үгүйсгэхгүй.
Харин ийм үйлдвэрийн хувьцаанаас ашиг хүртэнэ гэж хүлээх нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа амь орохыг хүлээхтэй л агаар нэг юм болох вий. Анх 2010 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн ордоос иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, шуугиулж байлаа. Яг л сар гаруйн өмнө У.Хүрэлсүхийн танхим “Эрдэнэт”-ээс иргэн бүрт үнэ төлбөргүй хувьцаа эзэмшүүлнэ гэх шийдвэр гарахад төрсөн шиг мэдрэмжийг энэ үед хүн бүр мэдэрсэн. Энэ дэлхийн хамгийн баян хүн болсон мэт хөөрцөглөж байлаа.
Гэвч ихэнх нь өнөөдрийг хүртэл хувьцааны өгөөжийг хүртэж чадаагүй.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1072 ширхэг хувьцаагаа 500 мянган төгрөгөөр, оюутнууд нь сургалтын төлбөр болгож авсныг эс тооцвол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа цаас хэвээр л байна.
У.Хүрэлсүхийн танхим он гарсаар дээрх хувьцааг амь оруулах асуудлыг нэг биш удаа хэлэлцүүлсэн ч хаалттай хаалганы цаана нь ширүүн маргаан өрнөөд л шийдэл гаргаж чадалгүй, хуралдаанаа өндөрлүүлсэн гэсэн мэдээлэл бий.
Тиймээс л “Эрдэнэт”-ийн хувьцаа домог болох вий гэж болгоомжлоод байгаа хэрэг.
Г.ХОРОЛ
зочин 2018-03-02 66.181.169.106
амьгүй 1072 хувьцааны шавар хааж жаахан ч гэсэн мөнгөтэй Эрдэнэтийн 10 хувийг санал болгож дээ. Эрдэнэтийн 49 хувийн Монголдоо авчирна гэдэг бол мөрөөдөл байсан шүү. Гэтэл аваад ирэхээр нь ад болдог эрүүл орчин мөн үү.
Зочин 2018-03-02 64.119.26.105
сонгуульд санал авахын тулд зээлдэж хувааж завшсан мөнгөнөөсөө ахмадуудад тараасан ,хувьцаа биш шүү.ахмадууд хувьцаатай шүү.3,2 сая хүний 95 хувь нь цалин,тэтгэвэрээр амьдардаг байтал яагаад ахмадуудыг гадуурхдаг юм бэ?өвгөд,эмгэдийн чинь хүч хөдөлмөрөөр босож, устгагдсан аж үйлдвэрийн комбинатынхны үр сад наас их хурал, засгийн газарт байна уу ?тэднээс л горьдох юм.
Зочин 2018-03-02 202.21.106.126
ОДОО ЭНЭ ХХБАНК БОЛОН БАДАМЖУНАЙТАНГУУДААС ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР,ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АРД ТҮМЭН ТӨРДӨӨ АВАХ АСУУДЛЫГ ГАРГАЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ТАЛААР ШУУГИЦГААНАА ????
Зочин 2018-03-02 182.160.37.117
тэр монголын зэс ХХБанк элбэгдорж ми.энхболд нарыг [Хориотой Үг] аваасай. ямар салж өгдөггүй хувалзууд вэ? ард түмнээс 400 сая доллар хулгайлсан хэрэг шүү дээ. стандарт ш.батхүү нарынх 100 сая долларын асуудал? батхүүгийн өмч банк шатахуун түгээх станц зэргийг нь улс хурааж аваа биз дээ. одоо төр барагдуулах хэрэгтэй.
Зочин 2018-03-02 202.21.106.126
за тэр 100 сая доллараас болж Эрдэнэтийг алдана гэж байхгүй төлөөд л болоо авсан эзэнтэй .тус доллар эрдэнэтийн дансаар орсон байна гэсэн..Баяр,Сугар.гол хүн Ганзориг Батхүү нарт нэг хүнд 20 сая юу ч биш Харин 49% бол хамаагүй төрийн мэдлийнх Монгол зэс гэж тоглоомын компани банкны мөнгө хэвлэж авсан одоо мөнгө хулгайлсны төлөө ХХб -нхан ялаа авна Лондонгий арбиритын шүүх энийг тоох чүгүй дотоод доо шийдэх асуудал Арбитрын шүүхэд Монгол зэс корпораци бүр буруудаж баларна даа
ГЭНЭН ТЭН ЭГ МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ 2018-03-02 202.72.245.194
ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНД ӨГНӨ ГЭХ ХУВЬЦААНЫ НООГДОЛД ТА ЖИЛД САЫНДАА Л ГАНЦ ХОЁР МЯНГАН ТӨГ АВНА ШҮҮ ДЭЭ, АА МЭНГЭТ ТЭРГҮҮТЭЙ ШАХААЧИД ТЭРБУМ ТЭРБУМЫН ХУЛ ГАЙ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ, ТА НАР МИНЬ ХОШГИРЧ ХАНАХГҮЙ ЮМ АА
Зочин 2018-03-02 182.160.35.73
МАН-ы идсэн Эрдэнэтийн 51 хувийн 100 сая доллар АН-ы идсэн 49 хувийн 400 сая долларын аль нь их вэ?
зочин 2018-03-02 66.181.160.34
49 -бол Монгол зэс кампаны өмч . АН -д ямарч хамаагүй .51- бол МАН -ын нэр бүхий албан тушаалтнууд хувааж идсэн хэсэг . Тов тодорхой юмийг л ойлгохгүй махан толгой юмаа чи …
Зориг 2018-03-02
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг концес нэрээр авсан ХХБанк Кю Си Эс ххк тус үйлдвэрээс салгаж хувьд авлаа.Концесийн хуульд заасан байдаг:Концесс ийн хугацаа дуустал үйлдвэрийн эд хөрөнгө болон обьектыг зарж шилжүүлж болохгүй гэж.Үүнийг Төрий өмчийн хороо гэж байдаг бол одоо мэдэж байгаа газар шалгах хэрэгтэй бна.Маш их хуудь зөрчиж бна.Саяхан металын хордлого гарлаа.Гэмгүй олон хүнийг халсан.Одоо бүүр үйлдвэрийн нэг цех нэгжийг салгаад өөрсдөө авлаа.
Зочин 2018-03-02 202.179.27.228
Чадахгүй. МАН биднийг хулхидаж байгаа юм. Ер нь хулхи нам. Соц үед ч төгс социализмд хүрнэ гэж хулхидсан юм.
Зочин 2018-03-02 202.179.24.66
kommunizmd hvrne geech
Ogii 2018-03-02 64.119.24.168
Manaih heden bulegleliin gart orchloo doo
Зочин 2018-03-02 64.119.21.118
Одоо эднийг даврааж болсон. Одоо төр төмөр нүүрээ харуулж их цэвэрлэгээ, баривчилгаа эхлүүлээ. Одоо хангалттай хүлээцтэй хандлаа ш дээ. Нэг муу компанийханд дээрэлхүүлээд шүүхдэлцээд байдаг Улсын их хурал, Засгийн газар гэж юу байдгийм бэ. Тэр битгий хэл тэдний луйвардаж авсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдийг төр эргүүлж аваад наад луйварчидаа [Хориотой Үг] хийж шонд өлгөвөл таарна. Юу гэж эднийг өөхшүүлээд байгаа юм.
Зочин 2018-03-02 202.179.31.82
Хувийн өмчгүйгээр хөгжсөн улс орон одоогоор байхгүй
Зочин 2018-03-02 202.179.24.66
baasnihan hubiin umch mungu heblej abah shahsan,,odooBaganuuriin uurhai luu dairch orson gel vv
Зочин 2018-03-02 64.119.21.118
Наад 49%-г авсан хулгайчууд чинь тэгээд тийм гэгээрчихсэн,Чиний хэлснээр үе үеийн засгийн газар, Их хурлаас илүү шудрага улсууд гэж хэлэх гээд байгаа юм уу чи. Хуцдаг нохойн [Хориотой Үг] вэ чи. Үе үеийн Монголын төрийг гутаадаг чи хэн юм муу чийгийн улаан өт минь
Зочин 2018-03-02 64.119.21.118
Сэтгүүлч гуай та юу гэж хүмүүсийн тархийг угаах гээд мэрийгээд байгаа юм бэ . Ростех хохироогүй харин ч хожсон. Хэрвээ тэд хохирсон бол Арбитрын шүүхэд /Олон улсын гэрээ учраас/ хандаж болох юм.
49%-г Оросуудаас худалдаж авсан нь буруу учир тэднийг мөнгөө буцааж өг гээгүй. Монголын талын худахлдаж авсан улсууд нь тухай үеийн ерөнхий сайд байсан нэг авилгачтай хуйвалдаад Монголын төр худалдаж авах давуу эрхээсээ татгалзлаа гэсэн мөртлөө Төрийн мөнгөөр хувь улсуудтай нийлээд л авчихсан асуудал. Өөр өөр хэлбэл Моноглчуудын дотооод асуудал. Ямар үндэслэлээр арбитрын шүүхэд гомдол гаргах юм бэ. Энэ бол худлаа цаг хожиж, тэр хугацаандаа Эрдэнэтээс хулгай хийх гэж лбайгаа заль төдий.
Энэ сэтгүүл ч ухаантай юм үүнийг зөвшөөрөхгүй бол яг одоо ямар үндэслэлээр гэдгийг нь хэлээлэх??
Чи
jbdkbqdb 2018-03-02 202.9.43.100
toriin omch neriin dor noxoin zamaar orno doo
Хотын залуу 2018-03-02 43.228.131.110
Худлаа даа худлаа. Таван Толгойн хувьцаа шиг үлгэр болно. МАН ингэж ард түмнээ хуурахдаа гарамгай улс.
Зочин 2018-03-02 202.131.243.162
Монгол Ардын Намын Дэвшилтэт Холбоо үнэхээр л улс эх орны төлөө юм бол Эрдэнэтийн 49 болон 51 хувийн хуйвалдаанд оролцсон Ганзориг, Жастын Батхүү, С. Баяр, Жанхуу Баттулга, Элбэгдорж, Сугар, Ухны Хүрэлсүх
Bayar 2018-03-02 174.238.6.147
Ene Nyamdorj iin AM yasgaad TAG bolov.
51% ?
Зочин 2018-03-02 66.181.161.16
Жаст Батхүү одоо хаашдаа өнгөрсөн. Хэдэн үг хэлэх хэрэгтэй.Олон Овоотын лиценз хулхи байсан эсэх, хадгаламж банк яагаад муудсан,олон овоот дараа нь яагаад алтжингийн алтанд очсон гэх мэт.Цаашид нийгэмд хэрэгтэй. Сугар шүүхэд очсон ч асуудалгүй гэж бгаа нь өөрийгөө сулласан гэсэн үг.Энэнд хамааралгүй бж болох ч далий амласан тэнэг цэвэрхэн амьтан гэхэд хэн ч итгэхгүй.
Зочин 2018-03-02 202.131.242.254
2019 он : Хятад-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр. Стандарт банкны зээлээрээ дамжуулж Хятад 51%-ийг авна. Монголын Зэс олон улсын арбитрт хандснаар 49% эргээд Орост очно. 2020 он : Хятадын 100% хөрөнгө оруулалттай Эрдэнэт үйлдвэр. Орос 49%-аа Хятадад зарна. Нэр бүхий устөрчдийн төлөвлөгөөгөөр.
Зочин 2018-03-02 103.10.22.83
51 ee aldchisan ni todorhoi bolonguut 49 g huviinhnaas deeremdej maniusdaa ugnu gej ylger yariad yavdag buzaruud yhej dald oroosoi.
Chintugs 2018-03-02 27.123.214.103
Etsesiin etsest Mongolchuud darga tsereggui diilenh ni hulgai hiij amidrna gesen setgehuiteegees l unuugiin Mongol uls iim baidald hursen tsaashdaa ch iim l bna odoo ur huuhdee l hulgaich setgehuigees hol humuujuulj chadwal ter l Mongoliin gants awral
Зочин 2018-03-02 202.131.236.170
49% хувь нь Монголчуудад 51% нь Жастын Батхүү, Стандарт банкаар дамжин Хятадын талд очжээ. 51% -ийн талаар манай УЛСЫН шудрага журамт Нямка сайд маань яагаад дуугарахгүй байнааа.
Зочин 2018-03-02 66.181.160.34
Үгүй энэ Нямдоржыг хятадынтагнуул гээд байхад нь би итгэхгүй л байсан юм . Гэтэл 49 -ыг үймүүлж үймүүлж байснаа 51 -ыг хятадуудынмэдэлд очингуут таг дуугай болчих юм ??? !!! . миний буруу бололтой..
сайхнаа 2018-03-02 43.228.129.65
монголын зэсийн Мөнхбаатар гэхэд River garden 2-т олон өрөө сууцыг өндөр үнээр авсан. шалгасан ч болно
Зочин 2018-03-02 64.119.19.31
Энэ засаг явахгүй ээ харж байгаарай. Хий хоосон лоозон уриа. Дубай шиг болгочих юм шиг ярьдгаа одоо боль. Үлгэрт итгэж амьдардаг үе өнгөрсөн.
Зочин 2018-03-02 122.201.24.64
Эрдэнэт чөтгөриын тойрогт оржээ
Зочин 2018-03-02 64.119.21.118
Эрдэнэтын 49% -г луйвардаж авсан луйварчид бидны нүдэнд 15 толгойтой атгаалжин хар мангас харагдаад байна хө. Гэтэл зарим нэгэнд нь авралын гэгээн бурхад харагдаад байх шиг байна. Үгүй тэгээд эднийг тий гэгээрчихсэн бурхад гэж хэн батлаад байгаа юм бол оо. Цааш нь ярих уу аан. Иргэн Хурц
Baldan 2018-03-02 66.181.164.79
49% чинь Ороосын өмч байсан гэдгийг хэзээ ойлгох мал вэ
Лалараа 2018-03-02 64.119.19.31
Чи тэр 51%-aa хулгайлж гадны банканд тавигдсаныг ярь Сугараа
Зочин 2018-03-02 64.119.21.118
Төр муу менежер , өмч хувьд очихоороо л менежмент нь сайжраад сүйд болдог энэ тэр чинь төрийн өмчийг үнэгүйдүүлж авдаг, завшдаг, жинхэнэ эдийн засгийн алуурчидын хийдэг ажил болсон шүү.
Эрдэнэтийн 51%-н асуудал 2012 рнд ил болсон Тэр үед арчилсан нам засгийн бүх эрхийг барьж байхдаа яагаад энэ асуудлыг шийдвэрлээгүй юм бэ. Ойлгомжтой эдэнд төр түмэн олны хэрэгийг бодох сэтгэл өчүүхэн ч байхгүй. Харин бүр энүүгээр далимдуулж 49%-г нь авах луйврыг эргүүлээд хийсэн. Ингээд адилдаа адил, годилдоо годил, Намайг хэн хэлж нохойг хэн саахав гэж сагсуурцгааж байна. Ийм л бэртэгчингүүдыг энэ ардчилалын жилүүдэд төрүүлээд өсгөчихсөн бололтой. Гарц байна уу таминь ээ???
зочин 2018-03-02 66.181.160.34
За чи битгий тэнэгтээд байлдаа . 49 чинь яамар ч байсан МОНГОЛЧУУДЫН МЭДЭЛД байна . 51 чинь ХЯТАДУУДЫН МЭДЭЛД ОЧЧИХООД БАЙНА !!! …. Дуракаа мэдэхгүй бас юм сараачих дуртай ..
Цаасанхүү 2018-03-02 59.153.113.108
АН иддэггүй гэж юу донгосно вэ. Гэнэн дурак минь. Наадуул чинь Элбэгдорж, Бат-Үүл, Сайханбилэг гээд бүгд хувиараа баяжчихсан нөгөө саалийн үнээ гэгддэг Эрдэнэтиийг хусах гээд зүтгээд байгааг мэддэггүй мал уу чи. Монголчуудыг гэнэн гэж нэрийг нь барих эрх чамд байхгүй. Чаддагийм бол нэрээ үнэнээр нь бичээд гараад ир дээ. Тэгээд мэтгэлцэе. Миний нэрний эхний үсгийг солиход л миний жинхэнэ нэр гарч ирнэ.
Иргэн 2018-03-02 64.119.21.223
Нямдорж мэтийн дүлзэн пиииздаануууудааа зайлуулаач эээ, хэдэн жил төр зайдалж үр хүүхдээ дамжин улсыг цөлмөх ёстой вэ,
Гэнэн монголчууд минь ээ 2018-03-02 202.72.245.194
ГЭНЭН ИРГЭД ЭЭ ЭНЭ ЧИНЬ 2 ХУЛ ГАЙН БҮЛГИЙН Л ТЭМЦЭЛ ШҮҮ ДЭЭ, НЭГ НЬ ХУЛГАЙН МӨНГӨӨР АВЧ ХУВЬДАА ЗАВШИХ, НӨГӨӨ НЬ УЛСАД АВСАН НЭРЭЭР ХУЛ ГАЙН ШАХААГАА ХИЙХ ГЭЖ Л УРАЛЦАЖ БАЙНА, АЛЬ Ч ТОХИОЛДОЛД ТАНД СОХОР ЗООС Ч ОНОГДОХГҮЙ, ЭНЭ ИХ ХУЛ ГАЙ ДЭЭР МИЙГ ЗОГСООХ АРГАГҮЙ ЧӨТ ГӨРИЙН ТОЙРОГТ ОРЧИХООД БИД БАЛАРЧ БНА АА, ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГ ГАРЛАА
Зочин 2018-03-02 66.181.184.94
МАН ын ачаар Эрдэнэтийн 51 хувийг Африкийн “Стандарт” банкинд барьцаалсаны буянд Эрдэнэт үйлдвэрээ хужаад алдах аюул ирлээ Гэтэл оросын 49 хувийг Монголд авчирсан АН Нямдоржид гүтгүүлээд сууж бдаг
зочин 2018-03-02 66.181.160.34
Ардын сэтгэхүйг Нямдорж мэт нь сайн мэдэжиин шдээ . Одоо яахав дэ .
Зөгий 2018-03-02 59.153.113.108
Энэ Хорол гэгч ард түмний өмчийг цөөхөн хэдэн ноход өмчлөн идэж баяжих талд худалдагдсан тодорхой хэмжээний авилга авчихсан цаашид тэднээс хэд гурван төг зулгаагаад байж байх санаатай нохой байна л дээ. Монголын дөрөв дэх засаглал хэмээдэг сэтгүүлчдийн эгнээнээс ийм муусайн ард иргэдийн толгой тархийг угаасан амьтадыг зайлуулах хэрэгтэй болоод байна. Хорол гуай та яаж бодохоороо хувийн компанид очихоороо хяналт нь сайжирч ард түмэнд хувь хүртээнэ гэж донгоддог байна аа. Чи одоо хар даа. Шатахууныг төр мэдлээсээ гаргаснаар ард түмэн юу хүртэв. Саяхан яалаа. Дандаа луйвраар хувьчилж авчихаад зохиомлоор үнийг нь өсгөж суудаг Петровисийн Оюунгэрэл мэт нь тэр хожсон мөнгөөрөө хиймэл нүүр царай хийлгэх нь холгүй явж байгаа биз дээ. Хорол гэгч нусаа гоожуулсан хүүхдэд ард түмэн хууртахгүй гэлгийг хатуу сана.
Amar 2018-03-02 66.181.169.202
Хорол гэж хорлогч байна аа
Зочин 2018-03-02 182.160.35.251
ЭНЭ САЙТ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ДАНДАА ГУТААН ДООШ НЬ ХИЙЖ БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ ТАЛААС НЬ АРД ОЛНЫГ ХЯМРААЖ СУРТАЛ УХУУЛГА ХИЙЖ БАЙДАГ ЮМ БЭ?
Зочин 2018-03-02 202.21.96.18
Үнэн л зүйл бичсэн байна. МАН-ы бузар булайг дэлгэхээр яагаад гутаан доромжисон болдог билээ.Тэд чам шиг юмны наад цаадахыг ялгахгүй аль нэг намыг танхин шүтэж мунхарсан хүмүүсийн дэмжлэг дээр тоглож
Amar 2018-03-02 202.179.26.171
За хө Ийм байна.Ямар юм бүтээсэн тийм л тэтгэвэр авч байгаа.Гэхдээ тэтгэвэрийнхэн бидэнд газар нутгийн маргаангүй тусгаар улс, боловсрол,бараг 200 улстай найрсаг харилцаа, 3 сая монгол бий болгож өгсөн.Энэ бүхэн бол мөнгөнөөс хамаагүй илүү зүйл.Тэгэхээр бид баялаг бүтээж тэтгэвэрийнхний тэтгэвэрийг амьдралд нь хангалттай хүргэх өртэй хүмүүс.Засаг төр биш бид л баялаг бүтээнэ.Харин засаг,төрийнхөн саад хийхгүй л байх үүрэгтэй.
зочин 2018-03-02 66.181.160.34
Наад засаг чинь саад хийх байтугай бүр самраад үймүүлээд байна ! .
Зочин 2018-03-02 182.160.36.17
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцаа НОЙЛЬ гэж Төр тэнэгтэж эхлэв. Тэтгэвэрийнхэн насаараа ажилчихаад 100 дойлуурын тэтгэвэр авдаг. Тэтгэвэрийнхныг Төр насаар нь хохироосон. Таван Толгой ХК -ийг СЗХ , Хөрөнгийн биржид бүртгэлгүй байхад нь хувьцааны сая төгрөг өгсөн гэж мангартахаа боль. Тэтгэвэрийн хуульчид үүнийг ойлгож заргалдаж шүүхэд хандах ёстой. Төрийн өмчийг барьцаалж зээл аваад л тараасан сая төгрөг шүү дээ. Тэтгэвэрийнхэн 1072 хувьцааг буцааж өгөх ёстой.
Зочин 2018-03-02 64.119.21.118
Өмч хувьчлал нэрээр луйвардаж авсан үйлдвэрүүд чинь тэгээд улсад ямар ашиг өгч байгааг одоо нэг эргэж харах цаг нь болсон шүү. Төрийн өмч эзэнгүй, төр муу менежер гэдэг үлгэрийг зохиогчид чинь 70,80 жил бий болгосон ард түмний өмчийг үнэгүй авчихаад одоо тэгээд ямар үр дүнд хүрснийг ч нэг эргэн харах болсон. Эдгээр луйварчид л үлдсэн жаахан юмыг нь хуу хамах санаатай. Ард түмэн дийлнэ энэ луйварчидаас ял асуух, өмчөө нэхэх цаг удахгүй ирнэ ээ. Луйварчид [Хориотой Үг] очих хувийн бэлтгэлээ сайн базаагаарай за. Харин одоо Эрдэнэт , Таван толгойгоос савраа татсан чинь дээр шүү та нар. Ядаж хар толгойтойгоо үлдэхээ бодоорой доо
Зочин 2018-03-02 64.119.25.116
KHUUK NEG L BISHEE IIM ERUNHII SAID BAIJ ARAI L BOLOHGUI EE. ERCHIM HUCHNII SAID DAVAASUREN GEJ TOM TOLGOITOI BIDSTRUF NEG BAINA. MUNGUNII ASHIG SONIRHOLOO URITAL BOLGOSON IIIMERHUU SAIDUUDTAI HOL YAVAHGUI EE.