“Бүгд биднийг орхисон, гэвч бурхан ивээх байх”

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

“Бүгд биднийг орхисон, гэвч бурхан ивээх байх”

“Бүгд биднийг орхисон, гэвч бурхан ивээх байх”

Сирийн босогчдын бүс Зүүн Гута дахь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх түр завсарлага амжилтад хүрэхгүй байна. Өдөр бүр 9.00 цагаас 14.00 цаг хүртэлх хугацаанд галыг зогсоож оршин суугчдыг хорогдох байрнаас гаргах, тэдгээрт тусламж үзүүлэхийг зөвшөөрч байхаар тохиролцсон боловч хэлцэл үр дүнгээ өгөхгүй байна.  Сирийн нөхцөл байдал нэгэн зурагт ингэж буужээ.

Нэгэн тэмцэгч хэлэхдээ “Хүмүүс хоргодох байранд өдөр хоногийг өнгөрөөж байна Тэд Сирийн болон Оросын засгийн газрын аль алинд итгэх итгэлгүй болсон учраас гарах бодолгүй байгаа” гэжээ.  Хоргодох байранд амь хоргодож буй эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд хоол хүнсний хомсдолд орж, бөмбөгдөлтөөс эмээсний учраас дээшээ гарах бодолгүй айдастай байгаа гэнэ. Бяцхан охины хэлэх хатуу үгсийг  буулган авсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байгаа.  Хүчирхийллийн эсрэг бяцхан охин “Тэд биднийг өдөр бүр бөмбөгдөж байгаа. Өдөр бүр энд нуугдаж, дээш гарахаас эмээх болсон. Ямар гээч амьдрал нь энэ юм бол. Бидний хувьд хангалттай шүү дээ. Бидэнд хоол хүнс алга, бүр ус ч байхгүй. Газар доор байх, тэндээ унтах ёстой болдог.  Бидэнд ямар ч хөнжил, гудас байхгүй. Бид дээшээ гарах л юм бол бөмбөгдүүлнэ. Энд юу болоод байгааг мэдэхгүй байна гэж үү? Бурхан таныг шүүх биз ээ Башар Ал Асад.  Та Гутагийн хүүхдүүдийн амийг авч байна. Биднээс юу хүссэн юм бэ?  Өөрийн хүүхдээ бөмбөгдөж байна гээд төсөөлөөд үзээч дээ.  Яагаад хүүхэд эмэгтэйчүүд хөгшчүүдийг ингэж зовооно вэ?  Бурхан л бидэнд туслах байх. Бид зөвхөн тусламж хүсэж байгаа хүмүүс шүү дээ. Оросууд яагаад бөмбөгдөлтөд туслалцаа үзүүлнэ вэ?  Бүгд биднийг орхисон. Гэвч Бурхан биднийг ивээх байх” хэмээн бяцхан охины нулимстай бичлэг дэлхийн сая, сая хүнийг эмзэглүүлж байна.

Тусламжийн баг халдлагын голомтод орж болох ч нүүлгэн шилжүүлэлт хийх боломжгүй байгаа бөгөөд  таван цагийн хугацаа гэдэг туслалцаа үзүүлэхэд хангалттай хугацаа биш юм.  40 мянган гаруй хүн ам оршин суудаг зүүн Гутад Сирийн засгийн газар болон Оросын хүчний бөмбөгдөлтийн улмаас  хоёрдугаар сарын 18-аас хойш нийт 550 орчим хүн амиа алджээ.

М.Чулуунтогоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж