Ховор эрхмүүд “Гранд”-ын хойморт

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Ховор эрхмүүд “Гранд”-ын хойморт

Худалдаанд гарсан цагаасаа дуулиан сенсааци, папараци зургуудаараа уншигчдыг байлдан дагуулсаар ирсэн “Гранд” сэтгүүлийн 11 дэх дугаар худалдаанд гарчээ. Нар хур тэгширч, наадам баяр ар араасаа шил дарж буй энэ цаг үед дөрвөн тэгш ой давхацсан Үндэсний их баяр наадмын эргэн тойрон дахь сонин хачин, сонирхолтой, тэр бүр олон нийтэд нээлттэй бус эрхмүүдийг тус сэтгүүл фото зургийн дурандаа буулгасан байна. Урьд өмнө нь хэвлэлд гарч байгаагүй, олон нийтийн сонирхлыг татсаар ирсэн “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийн гэргий, ихэр охид анх удаагаа “Гранд”-ын папараци дуранд өртсөн бол урьд өмнө нь хэвлэлд ярилцлага өгч байгаагүй “Алтай констракшн” компанийн захирал, залуу бизнесмэн Х.Бат-Эрдэнэ “Гранд би” буланд уригдаж, сонирхолтой, дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Гурван жилийн өмнө Германд амьдрахаар хөлгийн жолоо залсан секс симбол гэгддэг, Монголын тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин О.Энхтуул харьд амьдарснаасаа хойш мөн л “Гранд” сэтгүүлд анх удаагаа ярилцлага өгчээ. Элэг нэгтнүүдээ төдийгүй дэлхийн нийтийг ааг бяраараа донсолгосоор ирсэн Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг гэргий Г.Тамираасаа салсан, тусдаа амьдарч байгаа гэж олон жил шуугисаар ирсэн. Тэгвэл Их аварга маань үзэсгэлэнт гэргий, хөөрхөн хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч буй хэсэг хормыг тус сэтгүүл дурандсан нь таны сонирхлыг татах нь лав биз ээ.

Шинэ үеийн баячууд хурдан хүлэгт үнэ мөнгөө хайрлахаа больсон. Монгол адууны үнийг хагас тэрбумд хүргэсэн “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн энэ жилийн од хийморьтой наадам, Хүй долоон худагт барьсан бүрэн сийлбэр бүхий гэр гүн гүнзгий утга, агуулгатай, тэр хэрээрээ олны хараа булаасан ховорхон үнэтэй зүйл болохыг “Гранд” сэтгүүл онцолсон байна. Түүнчлэн “Гранд гэр бүл” буланд “Макс”-ынхан заларсан бол уншигчдын шимтэн уншдаг “Гранд сонгодог” буланд алдарт зураач, хүн төрөлхтөнд хайр гэрээсэлсэн Рэмбрандтын хайрт гэргий Саскиятайгаа аз жаргалтай гэр бүлийг дүрсэлсэн алдартай зургийн тухай өгүүлсэн байна.

“Гранд” сэтгүүл дугаар бүртээ даацтай нэг нийтлэл гаргадаг. Энэ удаад өнгөрсөн дугаарт эхний хэсэг нь нийтлэгдсэн “Эгчмэд дурлалын эзэд буюу хүчирхэг хүүхнүүдийн арми”-ийн хоёр дахь хэсгийг нийтлүүлжээ. Түүнчлэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүхдүүд, том хүүгийнх нь найз бүсгүй, удахгүй дуулгаж мэдэх хуримын зар гэх мэт олон сонирхолтой мэдээ мэдээлэл, шинэ содон зочидтой “Гранд” сэтгүүлийн энэ дугаараас та танилцаж болох нь ээ. Дашрамд нэмж дуулгахад хилийн чанадад байгаа уншигчид “Гранд” сэтгүүлийг онлайнаар унших боломжтой болсон байна. www.gogo.mn сайтын и-бүүк буюу электрон номын санд тус сэтгүүлийн өмнөх дугаарууд ч бүрэн эхээрээ тавигдаад байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж