Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч

Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч

                        

Авьяас, чанар, чадвар гурваар шалгуур хийсэн “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг Монголд анх удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа билээ. Шоуны шүүгчээр Монголын урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байгаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа цор ганц эмэгтэй уран бүтээлч болох дуучин  Ука буюу Д.Уламбаяр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Яван чангарна гэдэг шиг байдал улам амаргүй болж байна. Шүүгч бүр сайн оролцогчдоор багаа бүрдүүлж байна. Одоохондоо миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч’ гэж ярьсан байна. 

Шүүг Д.Уламбаярын хувьд өөрийн багтаа авахыг хүссэн гурван оролцогч байсан гэнэ. Харамсалтай нь, оролцогч  И.Мөнх-Эрдэнэ шүүгч Д.Отгонбаярыг сонгож, Б.Сайнбилэг болон  шоуны гуравдугаар дугаарт оролцсон Э.Ганбилэг нар  шүүгч Д.Болдыг сонгосон юм. Сонирхуулахад, тэрбээр шүүгчээр ажиллахын зэрэгцээ хувийн уран бүтээлдээ анхаарч байгаа бөгөөд “Don`t stop” цомгийнхоо ажилд  орчихсон байгаа юм байна. Түүний цомог энэ сард гарах юм байна.

Б.Хулан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж