Хан-Уул эрүүл мэндийн төвд номын сан нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Хан-Уул эрүүл мэндийн төвд номын сан нээгдлээ

Хан-Уул эрүүл мэндийн төвд номын сан нээгдлээ

2018 оны 02 сарын 27-ны өдөр Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба ‘Номын сан’-г анх удаа шинээр бий болгон нээлтээ хийлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь ЭМС-ийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай А/15 тоот тушаалын эхний биелэлтийг хангаж буй явдал юм.

Номын санг бий болгох ажлын суурийг 2017 оны 11 сард эхлүүлэн ажиллаж өнөөдрийн байдлаар 7 төрлийн (төрөлжсөн сувилахуй, халдварт бус өвчлөл, нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчин, судалгааны арга зүй, лаборатори, рентген техник, эх барихуй ) 510 ширхэг 2 сая 850 мянган төгрөгийн өртөг бүхий номоор эх үүсвэрээ тавилаа. Номын санг бүрдүүлэх номонд тодорхой шалгуур тавигдсан.

Сувилахуйн албанаас зохиогдох дотоодын сургалтын агуулгад нийцэхүйц ном, хэвлэл болон баримт бичиг, судалгааны эмхтгэлийг цуглуулан, эмхлэн төрөлжүүллээ. Номыг кодлох, ном олгох бүртгэл хуудас, номын жагсаалтыг бүртгэлжүүлж бэлэн болголоо. Номын сангийн ажиллах журмыг МУ-д мөрдөгддөг стандартыг мөрдлөгөө болгон ажиллана.

Номын сангаас номыг 3-5 хоногийн хугацаатай гэрээр олгох журмаар ажиллана. Номын санг бүрдүүлэхэд сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн хандив, бусад эх үүсгэврээс бий болгосон бөгөөд цаашид бусад мэргэжилтнүүдээс номын өглөг авахдаа таатай байх болно.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж