Оросын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Кинотавр” наадамд энэ жилээс “Дебют” гэсэн шинэ номинацийг нэмсэн тухай наадмыг зохион байгуулах хороо мэдээллээ. Энэ жилийн наадам ирэх зургадугаар сарын 2-10-нд Сочи хотноо болох юм.
“Энэ жилийн наадамд өмнө байгаагүй олон тооны шинэ хүмүүс, шинэ кино оролцож байгаа учраас “Дебют” номинацийг оруулж байна хэмээн тайлбарлажээ.
Мөн энэ жилээс наадамд оролцох хүсэлтийг хүлээн авах процедурыг хөнгөвчлөн цахим хэлбэрээр авах болж байгааг бас мэдээлсэн байна. Наадмын албан ёсны цахим хуудсаар дамжуулан оролцох хүсэлтээ илгээх ажээ.
“Кинотавр” наадам 1991 оноос зохиогдож байгаа Оросын кино урлагийн хамгийн том наадам юм. Наадам Сочи хотноо болдог уламжлалтай.
Эх сурвалж: риа новости